ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2020-11-11  

  Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Замын-Үүд сумаас импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа автомашинаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Учир нь коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын хоёр хүн Замын-Үүдэд тусгаарлагдсан бөгөөд PCR шинжилгээний хариуг гарах хүртэлх хугацаанд дээрх шийдвэрийг гаргажээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.   

 

Эх  сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?