АМНЫ ХААЛТНЫ ҮНИЙГ 500 ТӨГРӨГӨӨС ХЭТРҮҮЛЭХГҮЙ ХУДАЛДАНА

2020-11-12  

  Ховд аймгийн эмийн сангууд амны хаалтны үнийг нэмэгдүүлэн худалдаалж байгаа талаар иргэдээс санал гомдол ирүүлжээ.

Иймд Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын зүгээс өнөөдөр Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх таван төв, 16 эмийн сангийн эрхлэгч нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “Эм, эмнэлгийн тусламжийн тухай хууль”-ийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудтай байгуулсан “Хариуцлагын гэрээ”-нд зааснаар цар тахлын үед амны хаалт, ариутгалын бодис, өргөн хэрэглэгддэг эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэгдүүлэхгүй байж, нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллах тухай чиглэл өгөв.

Мөн тус гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үнийн хөөрөгдөл үүсгэсэн тохиолдолд Ховд аймгийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тусгай зөвшөөрлийг цуцлах” хүртэлх арга хэмжээ авахыг анхааруулав. Уулзалтын үр дүнд талууд зөвшилцөж, эмийн сангуудаар дамжуулан стандартын шаардлага хангасан нэг удаагийн амны хаалтыг эм ханган нийлүүлэх төвөөс авч буй үнэ дээр 50 төгрөг нэмж буюу 500 төгрөгөөс хэтрүүлэхгүй худалдаалахаар болжээ.  

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?