Нүүр   /  

5000 АЛБАН ХААГЧ 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2020-11-12  

 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Цагдаа, Дотоодын цэрэг, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид нийт 5 мянга гаруй алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Эдгээр алба хаагчид 42 тусгаарлах байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1100 чиглэл, машинт эргүүлийн 107 чиглэлд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, УОК, НОК-ын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. 

Түүнчлэн тусгаарлах байруудад хяналт тавих, үүссэн нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх үйлдлийг таслан зогсоох, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах зэрэг гэмт үйлдэл гаргавал хуулийн хүрээнд шалгаж хариуцлага тооцох мөн ард иргэдэд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх чиглэлд хяналт тавьж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?