ХЭНТИЙ АЙМГИЙН 10 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ

2020-11-17  

  Хэнтий аймгийн Баянхутаг суманд баталгаагүй замаар явж ирсэн хоёр иргэний ХӨСҮТ-д хийсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу албан ёсоор сөрөг гарсан байна.
Онцгой комиссын дарга бөгөөд тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлэхдээ "Энэхүү үйл явдал маш том сургамж, сургууль боллоо. Хэцүү цаг тулгарахад цаг алдалгүй ажиллаж чадахаа харуулсан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын хамт олон болон аймгийн Онцгой комисс, бүх сумын шуурхай штабын хамт олонд талархал илэрхийлье. Мөн аймгийнхаа онцгой комиссын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээцтэй хандсан ард иргэддээ баярлалаа. Ганц нэгхэн хүний ухамсаргүй үйлдэл 76,000 мянган хүний амьдралд ямар их төвөг, эрсдэл учруулахыг хамтдаа харж байна.  Тиймээс иргэд олон нийт цар тахлын үе гэдгийг сайтар ухамсарлаж мэргэжлийн байгууллагын зүгээс өгч буй зөвлөмж, шийдвэрийг дагаж мөрдөөд амны хаалтаа тогтмол зүүж гараа угаан, хүн хоорондын зайгаа баримталж байхыг хүсье" гэлээ.

Өнөөдрийн 11 цагийн ЭМЯ-наас ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хэнтийд 10 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан” хэмээн мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?