Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа барилгын В1 давхарт гал гарсан дуудлага өнөөдөр 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход зоорийн давхарт дулааны шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
Барилгын 3 давхарт байсан хоёр иргэнийг утаат бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ