Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэрийн орлогч, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Сүрэнжав аймгийнхаа эрүүлжүүлэх төвөөр үйлчлүүлээд гарчээ.
Хүртсэн сархдаа шингээж чадахгүй бусадтай маргалдаж улмаар цагдаа ирж шаардлага тавихад засаг ноёны давлиун орлогч төрийн цагдаагийн эрх чөлөөнд халдаж эрүүлжүүлэгдсэн байна. Аймгийн ардчилсан намын гишүүн засаг ноёны орлогч залуу эрүүлжүүлэх байранд саатуулагдсан ч рапортад бичигдэлгүй гарсан бололтой. Төрийн цагдааг зодож танхайрсан залуу энэ үйлдлээ хав дар гэж үүрэгдсэн сурагтай.
Ц.БАТТУЯА