Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЗҮСЭН БОРОО ГОВЬЧУУДЫГ БАЯРЛУУЛЛАА

2016-05-24  

Өмнийн говь нутгийн зүүн урд талаар зуны эхэн сарын тэнгэр хураа хайрлаж гурван өдөр зүсэн бороо орж хүн зоны магнай тэнийн баяр жаргал авчирлаа хэмээн Баян-Овоо сумаас Аюушийн Амгаланбаатар дөнгөж сая мэдээллээ. Өмнөговийн Ханбогд, Баян-Овоо, Номгон, Цогтцэций, Даланзадгад сумын нутгаар орсон зөөлөн бороо Баян-Овоо сумыг бүрэн хамарч өчигдөр орой завсарлан өнөөдөр говийн наран ээсэн сайхан өдөр болж байна. Хур тунадас бага ордог говь нутагт хавар тэр тусмаа зуны эхэн сард олон хоног зүсэрсэн их устай бороо ойрын хэдэн жилд ороогүй гэдгийг А.Амгаланбаатар онцоллоо.Тэрбээр элсэн говийн их далайн хөлөг хэмээн нэрлэгддэг тэмээн сүргээ сүүлийн жилүүдэд түлхүү өсгөж байгаа малчид маань өнөө маргаашгүй зуны шинэ сарын эхний шимт ургамал хүмүүл таана түрүүлэн ургана хэмээн сэтгэл хөдлөн хүлээж байна гэсэн үгийг давхар дайлаа.

 

 

С.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Наран:Зүсэн бороо гэж ярьдаггүй байхаа . Зүсэр бороо 2016-05-24
zochin:untoi zun boloh ni gobid ashtai yu 2016-05-24
zochin :nutag nutagiin yarianii ontslogo bii baihaa, mnai nutagt zusen boroo l gedeg, 2016-05-24
zochin Galt.E:Бичихдээ зүсэр гээд ярианы хэлэнд зүсэн гэж хэргэлдэг. тэхээр аль альныг нь залуус мэдэх хэрэгтэй 2016-05-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?