АРЬС ШИРНИЙ ЦЕХҮҮДИЙН ХАЯГДАЛ ТҮҮХИЙ ЭДҮҮД БАЙГАЛЬ ОРЧНЫГ БОХИРДУУЛЖ БАЙНА

2021-07-08  

2000 оноос арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж өнөөгийн байдлаар Улаанбаатар, Дархан хотод арьс шир боловсруулах 30 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, аймаг орон нутагт ажиллаж байгаа. Дээрх үйлдвэрлэлүүдийн 80 орчим хувийг гадаад эзэд тэр дундаа БНХАУ-ын иргэд өмчилдөг гэх бөгөөд нийт түүхий эдийнхээ 80-90 орчим хувийн түүхий эдийг БНХАУ руу импортоор гаргадаг аж. Импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд нь байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгож тус орчны агаар, хөрс, усны бохирдлыг үүсгэгч үндсэн шалтгаан болж байна. Учир нь дотооддоо эргэлтэд орж чадаагүй түүхий эдүүд их хэмжээгээр хаягдаж, газрын хөрс болоод байгаль экологид их хэмжээний хор хөнөөл учруулдаг болохыг иргэд хэлж байлаа. 

Ярилцлага:

Арьс шир, түүхий худалдаалах цэгийн ченж Б.Батнасан: 

“Ерөнхийдөө түүхий эд болон Монгол улсын зах зээл нь өөрөө Хятадуудын мэдэлд байдаг. Түүний 80-90 хувь нь урагшаа гаргаж байна. Урд үнэ байхгүй болчихоор дийлэнх түүхий эд хаягдаад, хаягдахаараа муухай үнэрээс эхлүүлээд, газрын хөрсөнд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн 2-3 жил Монголын арьс шир уналтад орсон. Тиймээс үндэсний үйлдвэрээ гадаад зах зээл рүү гаргавал арьс шир үнэд орж, түүнийгээ дагаад малчдаа, биднийг дэмжээд хаана хаанаа зүгээр. 

Хагас боловсруулах газрын ажилтан М.Сүнжидмаа: 

Хонины нэхий, ямааны тарз бол маш их хаягдаж байгаа. Монголчууд хаягдлаа бөөн мөнгөөр ачуулдаг. Ачсан хойноо хаягдаад байгаль орчныг их бохирдуулдаг. Түүхий эд их хаягдаж байгаа нь хэцүү. 

Эмээлт, 32-р хорооны иргэн Ц.Мягмарсүрэн: Хог хаягдал их байдаг учир үнэртэй байдаг. Үүнийгээ огт ачдаггүй. Ач гээд хэлсэн ч машин эвдэрсэн гээд огт ачихгүй удаж байна. Үнэр ихтэй, өглөө оройд салхиар дамжиж их өмхий үнэртэнэ. Их хэцүү байдаг. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?