СИБИРИЙН ТҮЙМРИЙН УЛМААС ТООСОНЦОР ЭРС НЭМЭГДЖЭЭ

2021-08-06  

ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг тогтож агаарын чанар муудах нөхцөл үүссэн.

Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын хяналтын харуулуудын дүнгээс харахад агаар дахь тоосонцрын дундаж агууламж энэ сарын 4-ний 15 цагаас эхлэн эрс нэмэгдэж PM10 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 168мкг/м3, PM2.5 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 103мкг/м3 хүрсэн байна.

Агаарын чанарын харуулуудын хэмжилтээр PM2.5 тоосонцорын хоногийн дундаж агууламж энэ сарын 4-нд 38-69 мкг/м3 байсан нь өмнөх өдрөөс 4-10 дахин их байгаа бөгөөд Хайлааст, 1-р хороолол, 5 буудал, баруун 4 зам орчимд агаарын чанарын стандартад заасан хүлцэх агууламжаас 1-1.4 дахин давсан үзүүлэлттэй байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?