ХӨВСГӨЛД НУУРТ ЖИВСЭН СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦЫГ ТАТАН ГАРАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2021-08-09  

Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллажээ.

Хөвсгөл нуурын бохирдлыг багасгах цогц ажлын хүрээнд эхний ээлжид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд аврагч, шумбагчид нуурт живсэн хөлгийн нарийвчилсан хэмжилтүүдийг хийн, нөхцөл байдлыг үнэлэх, шаардагдах техник хэрэгслийн тооцоо судалгааг гаргана. Мөн БОАЖЯ -ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд тус нуурын шаардлагатай 5-6 цэгээ усны дээж авч шинжилгээ хийж байна.

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн даргаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд уг ажиллагааг гардан зохион байгуулахад ОБЕГ-ын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян, Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү, Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан болон холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?