ИРГЭД БОЛГООМЖГҮЙГЭЭС БОЛЖ ГОЛ УСНЫ АЮУЛД ОРЖ БАЙНА

2021-08-10  

Амралт зугаалга, баяр наадмын өдрүүд үргэлжилсээр. Энэ үеэр иргэд хөдөө орон нутгийг зорин гол, нуур бараадан зугаалах нь элбэг. 2021 он гарсаар улсын хэмжээнд 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байжээ. Үүний 67 нь том хүн 19 нь хүүхэд байгаа юм. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь стандартын бус хийлдэг завь, гудас болон хөвөгч хэрэгсэлтэй гол усанд орсноос үүдэлтэй.

ОБЕГ-ын аврагч Г. Гансүх

Эргүүл эхэлснээс хойш нийт 6 том хүн 2 хүүхэд аврах ангийн хэмжээнд аварсан байна. Хүмүүс гол усанд ойрхон амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ хараа хяналттай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аль болох усруу орохгүй байх, баталгаатай зам гарцаар гарах, зориулалтын бус зөвхөн бассейнд ашигладаг хүүхдийн хийлдэг тоглоом, гудас, машины дугуй гэх мэт зүйлд найдаж урсгал усанд орж байна. Энэ нь урсгал усанд ашиглах боломжгүй зүйлс юм. Өмнө дурдсан шалтгаануудын улмаас усны осол болж байгаа учир иргэд амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ хараа хяналттай зөв боловсон амрахыг уриалж байна.

ОБЕГ-ын аврагч Г. Булганбаатар

Өсвөр буюу 10-17 насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүй, томчуудад хэлэлгүй гардаг. Гол дээр очин нэг нэгнээ хөөргөж, чадахгүй ч гэсэн нэг нэгнээсээ ичсэний улмаас ус руу ордог тэгэхээр нөгөөдүүл нь өөрсдөө аварч чаддаггүй. Тийм тохиолдол болж байсан.

Иргэн О. Цолмон

Амралтын өдөр болохоор гэр бүлтэйгээ амраад явж байна. Гэхдээ гол усанд орохдоо аюулгүй байдлаа хангаж байгаа. Зурагт, телевиз, радиогоор сонсож байхад энэ жил үертэй байгаа болохоор маш олон хүмүүс үерийн болон голын усанд живж амиа алдсан гэсэн мэдээ байсан. Тийм болохоор амарч зугаалахдаа аюулгүй байдлаа сайн хангаад хийлдэг завь ч юм уу тийм зүйл ашиглахгүй хүүхдүүддээ хараа хяналттай амарч зугаалж байна.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?