АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ ХОЛБООТОЙ ХАМТРАН ХӨГЖҮҮЛНЭ

2021-08-12  

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлэх чиглэлийг тусгасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөл байгуулагдлаа. Зөвлөл нь БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг гадны улсуудтай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, жуулчны улиралд чартер нислэгийн зөвшөөрлийг “1 хот-1 агаарын тээвэрлэгч” бодлогоор цаг алдалгүй хэрэгжүүлэх зэрэг салбар хоорондын олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлүүлж ажиллахаар боллоо. Хэдийгээр COVID19 цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалтай байгаа ч үр дүнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтой юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?