ХОВОР АН, АМЬТАН БАРИХ, АГНАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЖ, ШИЛЭН БОЛГОНО

2021-08-20  

Амьтны нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах тухай амьтны тухай хууль 2012 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулиар агнуурын бүсийг шинэчлэн тогтоож өгсөн байдаг юм. Өнөөдрийн байдлаар монгол орны 19 аймагт 171 агнуурын бүс байдаг байна.

Тусгай зөвшөөрөлийг 2013 оны ЗГ-ын 93-р тогтоолоор батлагдсан ховор ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох тусгай журмаар зохицуулагдан олгож байгаа. Харин энэхүү журманд ямар үзүүлэлтүүдийг хангаж тусгай зөвшөөрөл олгох ёстой талаар тодорхой зааж өгөөгүй байдаг. Мөн иргэд, аж ахуйн нэгжээс ихээр ирж байгаа хүсэлтийг дагуу 2013 оны 93-р тогтоолыг өөрчлөх нэн шаардлагатай болоод байгаа юм. Тиймээс тусгай зөвшөөрөл олгохдоо шалгавар үзүүлэлт болон нөхцөл шаардлагыг ил тод болгож, тусгай зөшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ. Мөн орон нутагт төвлөрч байгаа орлого, түүний зарцуулалтыг хуульд нийцэж байгаа хэсэгт хяналт тавьж, мэдээллийг нь олон нийтэд нээлттэй болгоно.

Ковид-19 цар тахалтай холбоотой нөхцөл байдлаас шалтгаалаад 2020 онд ховор ан, амьтан барих, агнах тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Харин 2019 онд угалз 86, тэх 95, халиу буга 40 агнах тусгай зөвшөөрөл олгогдсон бол 2021 онд угалз 100, тэх 120, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувууг 250 хүрэлх тоогоор агнах зөвшөөрөл олгосон байна. Мөн тул загасын 540 хүртэл тоогоор барьж буцаан тавих зөвшөөрөл олгосон бол зэрлэг гахай агнах зөвшөөрлийг энэ жил олгоогүй байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?