БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХАМТЫН МЕНЕЖМЕНТИЙН НӨХӨРЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2021-08-31  

21 аймаг дах Байгаль орчин, аялал жуулчлалын газруудад зориулсан байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн санг сайжруулах сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь байгалийн нөөцийн хамтын менежментийг тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогыг сайжруулах, орон нутгийн түвшинд байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх юм. Ингэснээр байгаль хамгаалах болон иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн, үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг бий болгох боломж бүрдэнэ.

Байгалийн нөөц баялгаа зөв хуваарилах, иргэд эрх тэгш боломж хүртэх, ирээдүй хойч үеийнхний амьдралын баталгааг хангахын тулд өнөөдрийн хариуцлагыг оролцогч талууд бүрэн хүлээх зорилгоор оршин суугаа газар нутгийнхаа байгаль орчныг хариуцан хамгаалах, байгалийн нөөцийг ашиглах, эзэмших, ажлын байр бий болгож, орлогын нэмэгдэл эх үүсвэрийг ард иргэдэд тэгш хүртээх зарчимд үндэслэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулагдан, байгаль хамгааллын ажлыг хэрэгжүүлж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?