ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭН ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2021-09-06  
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан цөлжилтийн асуудлаар Шинжлэх Ухааны Академийн харьяа, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, Цөлжилтийн судалгааны салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, доктор А.Хауленбек нартай уулзаж, Монгол орны цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, зураглал, хамгааллын шинэ технологи турших, нутагшуулах судалгааны ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Цөлжилт бүхий зарим аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дах Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн харьяа, Цөлжилтийн хээрийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсаныг Н.Уртнасан сайд тодотгоод, тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Салбарын сайд цөлжилтийн асуудлыг зөв талаас нь харж, газар дээр нь ажиллаж, эрдэмтэн судлаачидтай зөвшилцөн, ул суурьтай хандаж, олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин, нөхөн сэргээлт, туршилт судалгааг салбарын харьяалал хамааралгүй дэмжин анхаарал хандуулж байгаад эрдэмтэд ихээхэн талархаж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
Газрын доройтолд нэн хүчтэй өртсөн аймгуудад ажиллаж, орон нутгийн удирдлагуудтай санал солилцон, цөлжилтийн төсвийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг судалгаагаар тогтоосон. Одоо зарцуулж байгаа төсөв, цөлжилттэй тэмцэх шаардлагатай ажлын нийт зардлын 5 хувьд ч хүрэхгүй байгааг Н.Уртнасан сайд онцлоод, ирэх оны төсөвт энэ асуудлыг тусгахаар боловсруулж байгаа тул эрдэмтэн, судлаачид саналаа боловсруулан өгөхийг хүссэн юм.
Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн харьяа, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг сум, Дархан-Уул аймгийн Орхон, Төв аймгийн Лүн сумдад байгуулсан цөлжилтийн хээрийн судалгааны төвийн ажлын явц, үр дүнгийн талаар доктор Д.Баттогтох танилцуулаад, БНХАУ-тай цөлжилтийн чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн. Туршилт судалгааг жижиг талбайд нилээн хийсэн нь амжилттай болсон. Гэвч шинжлэх ухаан, судалгаанд хангалттай төсөв олгодоггүй. Жилийн 20 сая төгрөгийн төсөв нь хүрэлцдэггүй гэдгийг учирлаад, хамтран ажиллах болсонд таатай байгаагаа илэрхийлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг дээрх хээрийн судалгааны төвд ирж үйл ажиллагаатай биечлэн танилцахыг хүслээ. Ингээд цаашид хамтран ажиллах, 2022 оны төсвийн төсөлд санал өгөхөөр боллоо.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛАН БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ БОЛЛОО
ҮНС, ТООСОНЦРЫГ 97-99 ХУВЬ ШҮҮХ, УТАА ШҮҮГЧИЙГ ЗАРИМ АЙМГУУДЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ЯНДАНД СУУРИЛУУЛАХ АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭДЭГ ХАЛААЛТЫН ЗУУХЫГ БУУЛГАЖ, ТӨВЛӨРСӨН ДУЛААНЫ ХАНГАМЖИД ХОЛБОХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА
АЙМГУУДЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ЗУУХНЫ ЯНДАНД УТАА ШҮҮГЧ СУУРИЛУУЛАХ АЖЛЫН ЯВЦ 45 ХУВЬТАЙ БАЙНА
ХАН-УУЛ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН 2000 АЙЛ ӨРХИЙН НҮХЭН ЖОРЛОНГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН СОЛИЛОО
“САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЦОГЦ ХЭРЭГЛЭЭ” АЯН, “УТААГҮЙ, УГААРГҮЙ, УХААЛАГ ХЭРЭГЛЭЕ” УРИАТАЙ ЭХЭЛЛЭЭ
ГАМШГААС ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ОРОН НУТГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛАН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖИЙН ХОР ХӨНӨӨЛӨӨС ХАМГААЛАХ, ТЭМЦЛИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?