БОАЖЯ-НЫ ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ХЭРЛЭНЧИМЭГ "ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР"-ЫН НЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР АЛБАН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2021-09-08  

Говийн их дархан цаазат газрыг анх УИХ-ын 1995 оны 5 сарын 04-ний “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн зарим газар нутгийг “Говийн их дархан цаазат газар” хэмээн нэрлэсэн байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/45 тоот тушаалаар Говийн их дархан цаазат газрын нэрийг өөрчлөөгүй. Харин дархан цаазат газрыг хариуцсан хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн.

Энэ нь дараах шалтгаантай байна. УИХ-ын 2019 оны 5 сарын 02-ны “Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 41 дүгээр тогтоолоор Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэрийг 906 мянган га талбай буюу 50 орчим хувиар өргөтгөсөн бөгөөд дархан цаазат газрын 60 орчим хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг, мөн тус дархан цаазат газар нь Зүүнгарын говьд бүхлээрээ хамаарагддаг тул хамгаалалтын захиргааг дархан цаазат газрын төв хэсэгт байрлуулахаар төлөвлөж, Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлж, хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн юм. Учир нь өмнөх хамгаалалтын захиргаа байрлаж байсан Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо хангалтгүй байсныг харгалзан үзсэн.

Тухайлбал шуудан, төрийн сан, банк, цагдаагийн байгууллага байдаггүй. Хамгаалалтын захиргаанаас 10 км зайтай Тахийн талд бага сургууль, цэцэрлэг байдаг ч албан хаагчдын хүүхдүүд бүрэн хамрагдах боломжгүй, Бугат суманд 9 жил, Говь-Алтай аймгийн Алтай хотод 12 дугаар ангийг дамжин суралцах явцад сургууль завсардах, их дээд сургуульд элсэн орж чадахгүй зэрэг тулгамдсан асуудал гарч байсныг үндэслэн шийдвэрлэсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?