ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖИЙН ХОР ХӨНӨӨЛӨӨС ХАМГААЛАХ, ТЭМЦЛИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-09-10  

Ойн хөнөөлт шавжийн хор хөнөөлөөс хамгаалах, тэдгээртэй тэмцэх ажлын хүрээнд навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхийн /Dendrolimus sibiricus Tschetv/ I-II насны хүрэнцэртэй авиа микробологийн аргаар тэмцэх ажлыг 8 сарын 26-наас эхлэн зохион байгуулж байна.

Сибирийн хүр эрвээхийн хүрэнцрийн тоо толгойн нягтшилтыг тодорхойлох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох судалгааны ажлыг Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, Горхи-Тэрэлжийн БГЦ-ын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль хамгаалагч нартай хамтран гүйцэтгэв.

Судалгааны дүнд үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хамаарах 16.6 мян.га талбайд тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохин байгуулж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд голомт үүсгэн хөнөөл учруулж буй Якобсоны төөлүүрч эрвээхийн /Erannis jacobsoni Djak/ хүрэнцэртэй тэмцэх ажлын хүрээнд Хүрэлтогоот, Хүрхэрээ, Бумбат, Харгана, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Их булаг, Шар булаг зэрэг амнуудад 8 удаагийн нислэгээр 2400 га талбайд тэмцэх ажлыг гүйцэтгэсэн.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?