АЙМГУУДЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ЗУУХНЫ ЯНДАНД УТАА ШҮҮГЧ СУУРИЛУУЛАХ АЖЛЫН ЯВЦ 45 ХУВЬТАЙ БАЙНА

2021-09-16  

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Сэлэнгэ Энерго” дулааны станц болон нийслэлийн Налайх дүүргийн дулааны станцын зуухны янданд утаа шүүгч суурилуулах ажлын явцыг шалгалаа.

Уг ажлын гүйцэтгэгчээр “Мон Илч” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 45 хувьтай байна. 11 сардаа багтаан бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Станцуудын зуухнуудад хэмжилт хийж, аэродинамикийн тооцоо судалгааг боловсруулж, утааны яндангийн байршил, утааны хийн трактын дагуух утаа шүүгчийг байрлуулах ажлын зургийг боловсруулж, барилгын зураг төсөлд Онцгой байдлын ерөнхий газар болон Эрчим хүчний хөгжлийн төвөөр зураг төсөлд магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Энэхүү шүүгч нь дулааны станцын яндангаас агаарт хаягдах хаягдал утааг 99% шүүхээрээ давуу талтай юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?