НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭДЭГ ХАЛААЛТЫН ЗУУХЫГ БУУЛГАЖ, ТӨВЛӨРСӨН ДУЛААНЫ ХАНГАМЖИД ХОЛБОХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА

2021-09-16  

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулааны хангамжид холбох техникийн боломж бүрдүүлэх” ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байгаа. Энэхүү ажлын хүрээнд 44 барилга байгууламжийг төвлөрсөн дулаанд холбож, жилд 8833 тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулахаар төлөвлөн, дараах ажлууд хийгдэж байна.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 41 дүгээр сургууль, 29, 71 дүгээр цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын гүйцэтгэгчээр “Хэмжил зүй” ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 40 хувьтай байгаа бол 7, 8 дугаар хороо, 60, 118 дугаар сургууль, 209, 73 дугаар цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын гүйцэтгэл 100 хувьтай.

Баянзүрх дүүргийн 8, 16, 19 дүгээр хороо, Газарчин, Эрдэнэ-толгой орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил 7 сард эхэлсэн бөгөөд гүйцэтгэл 30 гаруй хувьтай, 10 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийг төвлөрсөн дулаан, хүйтэн ус хангамжид холбох ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?