ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛАН БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2021-09-16  

Олон улсын хэмжээнд энэ 2021 оны Дэлхийн озоны давхрыг хамгаалах өдрийг “Монреалийн протокол хүн төрөлхтөн, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байна” сэдвийн доор тэмдэглэж байна. Манай улс ч энэ үйл хэрэгт бусад улс орнуудтай мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа билээ.

Монгол Улсынхаа ард иргэдэдээ Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн мэнд хүргэе! Манай гарагийн хүн төрөлхтөн, амьд байгалийг Нарны хэт ягаан туяаны хөнөөл болон хүн зоны дархлааг хамгаалж байдаг давхраат мандлын озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь өнөө үед дэлхий нийтийн нэн чухал зорилтуудын нэг юм.

Хүн төрөлхтөн озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах, шинэ төрлийн хөргөлтийн бодис ашиглах технологи нэвтрүүлэхэд алхам алхмаар амжилт олсоор байна. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор зохицуулдаг озон задалдаг хөргөлтийн бодисыг орлуулах бодис, шинэ дэвшилтэт технологи хэрэгсэл нь Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын аюулыг бууруулах вакциныг аюулгүй, удаан хугацаанд хадгалах, тээвэрлэх хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж байна. Тийм учраас өнөөдөр хүн төрөлхтөнд нэн чухал тэмдэглэлт өдөр юм.

Монгол Улсын Засгийн Газраас зарим төрлийн озон задалдаг бодисын импортыг 2010 оноос бүрмөсөн зогсоож, озон задалдаг бөгөөд дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй хөргөлтийн бодисын хэрэглээг мөн адил олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд 2025 он гэхэд 67.5 хувиар бууруулах хүчин чармайлт гаргаж холбогдох эрх зүйн орчин бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн квот, зөвшөөрлийн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Цаашид Засгийн газраас хөргөлт, агааржуулалтын салбарын хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх, холбогдох стандартууд, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орлуулах шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар түлхүү анхааран ажиллах болно. Озоны давхаргыг хамгаалах, дэлхийн дулаарлыг сааруулахад төр-хувийн хэвшил, иргэдийн оролцоо гол үүрэгтэй байгааг Та бүхэндээ уламжилж байна.

Байгаль дэлхий минь цэвэр тунгалаг, хүн зон маань эрүүл энх байх болтугай.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нямжавын Уртнасан

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?