БАРУУН БҮСИЙН ОЙН СУУРЬ СУДАЛГААНЫ ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2021-09-20  

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн баримт бичигт заасны дагуу суурь судалгаанууд хийгддэг. Баруун бүсийн "Ойн тогтвортой менежемент"-ийн суурь судалгааг ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн 2021 оны 11 сарын 15 хүртэлх хугацаанд баруун аймгуудын тусгай хамгаалалттай газрын ойн сан бүхий газарт гүйцэтгэхээр ажиллаж эхэллээ.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Баясаа, эрдэм шинжилгээний ажилтан Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг Ховд аймгаас судалгааны ажлаа эрлэхээр хүрэлцэн ирж аймгийн БОАЖГ-ын ой хариуцсан мэргэжилтэн Б.Бөхболд, Ховд аймаг дахь сум дундын ой ангийн мэргэжилтэн Э.Хосбаяр, БОАЖЯ-ны төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ховд аймаг дахь орон нутаг хариуцсан ажилтан Б.Дэлгэрмаа нартай уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцлоо. Судалгааны баг 19-нд Ховд аймгийн Булган сум, Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум гэсэн маршрутаар ажиллаж Увс аймгийг зорих юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?