Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ДАРХАН-50 ЦОГЦОЛБОРЫН ТАЛБАЙД 500 ХҮҮХДИЙН БАЯРЫН ЖАГСААЛ БОЛНО

2016-05-27  

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан 2016 оны зургаадугаар сарын 01-ний өдөр Дархан-50 цогцолбор, Найрамдал талбай, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг газруудад хүүхдэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулна.

Дархан-50 цогцолборт “Зөв монгол хүүхэд”  хөтөлбөрийн хүрээнд сурлага, урлаг, спортын амжилт гаргасан 500 хүүхдийн баярын жагсаал болох юм. Энэ үеэр олон улс, улс, бүсийн уралдааны шагнал, авъяаслаг сурагчдын урлагийн тоглолт, 300 хүүхдийн бие биелгээ, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчдад батламж болон “Гал тоглоом биш” зургийн уралдааны шагналыг гардуулах ёслол болно. Мөн авьяаслаг сурагчид, зорилтот бүлгийн 1000 хүүхдэд бэлэг гардуулна.

Найрамдал талбайд Дугуйн уралдаан, Үндэсний бөхийн барилдаан, “Гар зургийн уралдаан” зэрэг тэмцээнийг 12-оос доош насны хүүхдүүд дунд зохион байгуулж  шагналт байрыг тодруулна. Харин Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд ААНБайгууллагууд албан хаагчдынхаа хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулна. Энд “Би дуучин” дууны уралдаан, үлгэрийн баатруудын тоглолт, хөгжөөнт тоглоом, сугалааг явуулахаас гадна эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан хүнсний болон тоглоомын худалдаа явагдана.

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр аймаг, орон нутгийн хэмжээнд дээрх ажлуудыг зохион байгуулахаас гадна зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг санамж өгөх, бяцхан үрсдээ хүндэтгэл үзүүлэх үүднээс жолооч нар машины гэрлээ асааж хөдөлгөөнд оролцох зэрэг ажлууд өрнөнө. Иргэд та бүхнийг тус өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

 

 

Ө. РАГЧААСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?