63 МЯНГАН АЙЛ ӨРХИЙН УГААР МЭДРЭГЧИД ДОХИОЛОЛ СУУРИЛУУЛАХ АЖИЛ 20 ОРЧИМ ХУВЬТАЙ ЯВНА

2021-10-13  

Сайжруулсан түлшний цогц хэрэглээ буюу "Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе" аян ирэх арванхоёрдугаар сарын 15 хүртэл 3 сар үргэлжилнэ. Аяны хүрээнд нийслэлийн иргэдийн өвөлжилтийг хангах, түүн дотроо сайжруулсан түлшний зөв хэрэглээ, яндангийн битүүмжлэл, угаарын хийн мэдрэгчийн хяналт, зөв хэрэглээг иргэдэд дадал хэвшил болгох зорилготой.

Чухамдаа Улаанбаатарчууд утаагүй өвөлжихийн зэрэгцээ яндан зуухынхаа битүүмжийг шалгаж, дохиолол мэдрэгчээ ажиллуулах нь гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс сэргийлж чадна гэдгийг ухамсарлуулах явдал юм.

Энэ жил угаарын эрсдэл гаргахгүй байхад онцгой анхаарах чиглэлийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан өгсөн билээ. Чиглэлийн дагуу холбогдох бүх албаныхан хамтарсан ажлын хэсэг гарч амралтгүй ажиллаж байна.

Тухайлбал,  ЦЕГ-ын албан хаагчид урьдчилан сэргийлэх, сануулах мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ жилийн хувьд сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлийн түвшинд үнэлэгдсэн анхаарах шаардлагатай 63620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болсон.

Ямартай ч одоогийн байдлаар 63620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулах ажил 20 орчим хувьтай яваа талаар албаныхан мэдээлэл өглөө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?