БОАЖЯ: ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2021-11-08  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган эхэллээ. Чуулган энэ сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дөрвөн салбар хуралдаанд 800 орчим мэргэжилтэн цахим болон танхимын хэлбэрээр оролцох юм байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээллээ.

Өнөөдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш Ойн салбарын үндэсний чуулганыг угтсан салбар хуралдаануудыг зохион байгуулна.

-11 дүгээр сарын 8-ны өнөөдрийн хуралдааныг Төр-Хувийн хэвшил хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд
-11 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааныг Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн асуудлаар
-11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааныг Цөлжилт, газрын доройтлын асуудлаар
-11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааныг Агро ойг хөгжүүлэх сэдвийн хүрээнд хуралдана.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа. Үүний 23 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн байгаа юм. Тиймээс бид цаашдаа цөлжилтийг бууруулах, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг тэлэх талаар нэгдсэн ямар бодлого баримтлах талаараа бүх салбарын эрдэмтэд, судлаач нар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг аль болох өргөн хүрээнд нэгтгэхийг зорьж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9.2 сая ширхэг тарьц суулгацын нөөц байна. Тиймээс 2030 он хүртэл тарьц суулгацынхаа хэмжээг жил бүр хэрхэн өсгөх тооцооллыг гаргахад одоо байгаа нөөцөө 10 дахин өсгөх шаардлагатай болж байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцох байр сууриа илэрхийлж байгаа. Урьдчилсан байдлаар бид 20 гаруй ААН-тэй биечлэн уулзаж, хэрхэн оролцох талаар нь ярилцсан. Өнөөдрийн байдлаар 189 сая мод тарьж, ургуулах амлалтыг зөвхөн Уул уурхайн чиглэлийн компаниуд ирүүлээд байна” гэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?