ГЕРМАНД ҮЕР БУУЖ, ХОТ СУУРИН ГАЗАР УСАНД АВТАВ

2016-06-01  

Герман улсын өмнөд хэсгээр хүчтэй аадар бороо орсны улмаас З хүн амь насаа алдаж, бидний сайн мэдэх Бавария, Баден-Вюртенберг болон Швебиш-Гмюнд зэрэг хэт ихээхэн хохирол амсчээ. Хохирсон гурван хүний нэг нь байшингийн доорхи гараашаас гарч чадаагүй бол, нөгөө нь гал сөнөөгч байсан гэнэ. Гал сөнөөгч усанд живэх хүнийг аврах гэж оролдоод хамтдаа амиа алдсан тухай германы хэвлэл бичиж байна. Ширүүн, аадар борооны улмаас үер бууж, үерийн ус хотын гудамжаар явах автомашиныг ч урсгаж одсон бичлэгийг иргэд хийж, сошиал сүлжээнд тавьсан байна. 

 

 

Ц.ЭНХТҮВШИН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?