ТАНЫ ӨНДӨР НАСТАЙ ЭЦЭГ, ЭХ ЦААШИД ГАНЦААРАА АМЬДАРЧ БОЛОХГҮЙГ ИЛТГЭХ 8 ШИНЖ ТЭМДЭГ

2022-01-13  

Эцэг эхчүүд хөгширч, бидний тусламж улам бүр хэрэгтэй болно. Бид тэдэнд онцгой хэрэгцээтэй болсон тэр мөчийг хэрхэн алдахгүй байх вэ, мөн танин мэдэхүйтэй холбоотой эмгэг өвчнийг  цаг тухайд нь хэрхэн тодорхойлох вэ?

Бидний эцэг эхчүүд өдөр бүр хөгширч байгаа бөгөөд харамсалтай нь хэзээ нэгэн цагт тэдэнд онцгой анхаарал халамж хэрэгтэй болох цаг ирж магадгүй юм. Хэрэв та тэдэнтэй ойр ойрхон уулздаг бол ээж, аав хоёрт бидний анхаарал, тусламж илүү их хэрэгтэй байгааг сануулж буй жижиг өөрчлөлтүүдийг анзаарахгүй өнгөрч болно. Өндөр настай эцэг эхчүүд ганцаараа амьдрах боломжгүй болсныг илэрхийлэх зарим шинж тэмдгүүдийг энд бичлээ.

Эцэг эхчүүд жингээ эрс хассан

Огцом турах нь биед ямар нэгэн процесс буруу явагдаж байгааг илэрхийлэх бөгөөд үүнд ямар ч насанд анхаарал хандуулах шаардлагатай. Гэхдээ хэрэв өндөр настан жингээ огцом алдаж байгаа бол энэ нь танин мэдэхүйн өвчний шинж тэмдэг байж магадгүй юм. Жишээлбэл Альцгеймертэй өвчтөнүүд заримдаа хоол идэхээ мартаж, хоол хийх чадвараа алддаг.

Тэд байрны мөнгө болон бусад үйлчилгээний төлбөрийг төлөөгүй байх

Эцэг эх тань төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа эсэх, ялангуяа байрны мөнгө, цахилгаан, утас гэх мэт тогтмол төлбөрийг анхаарч үзээрэй. Ихэнхдээ танин мэдэхүйн өөрчлөлт эхлэхэд санхүүгийн зан байдал өөрчлөгдөж, хүмүүс төлбөрөө төлөхөө больдог - эсвэл эсрэгээрээ урьд өмнө нь сонирхдоггүй байсан зүйл, үйлчилгээнд мөнгө зарцуулж эхэлдэг.

Тэдний эрүүл ахуйн дадал зуршил өөрчлөгдөнө

Өндөр настай хүмүүст хувийн ариун цэврийг сахихад хэцүү байдаг. Ердийн хэв маяг нь тэдний хувьд хэцүү болдог, заримдаа тэд шүршүүрт орохоо мартдаг.

Тэд мэддэг замдаа төөрч эхэлдэг

Хэрэв таны эцэг эх дэлгүүр, эмнэлэг эсвэл хамгийн ойрын цэцэрлэгт хүрээлэн рүү байнга явдаг замаа мартаж будилж, эсвэл тэд ядаж хэдхэн хоромд оройн зайн баримжаагаа алдсан бол энэ нь анхдагч оюун санааны өөрчлөлтийн шинж тэмдэг байж магадгүй тул ганцааранг нь үлдээж болохгүй болсон гэсэн үг юм.

Гэр нь эмх замбараагүй болох

Хэрэв таны эцэг эх хэзээ ч эмх цэгцтэй байгаагүй бол энэ нь тийм ч том асуудал биш юм. Гэхдээ хэрэв та мэдэгдэхүйц өөрчлөлтийг анзаарсан бол энэ нь муу шинж тэмдэг байж болно. Өөр нэг анхаарах зүйл нь эд юмсыг буруу газар тавих. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь сэтгэцийн эмгэгийн хамгийн эхний шинж тэмдгүүдийн нэг гэдэг.

Байнга ядарч байвал

Мэдээжийн хэрэг, нас ахих тусам бид бүгд хүч чадал, тэсвэр тэвчээр багатай болдог ч заримдаа байнгын ядрах мэдрэмж нь танин мэдэхүйн эмгэгийг илтгэдэг. Жишээлбэл Альцгеймертэй өвчтөнүүд нойргүйддэг бөгөөд шөнийн цагаар амрахгүй байх нь танин мэдэхүйн чадварыг бууруулдаг.

Гэрт нь олон хачирхалтай эмнүүд байх

Альцгеймерийн өвчнөөр өвчилсөн хүмүүс ихэвчлэн хяналтгүй худалдан авалтад донтдог бөгөөд харамсалтай нь янз бүрийн эм авах нь элбэг байдаг. Энэ нь өөрийн эрүүл мэндэд аюултай байж болохоос гадна энэ шинж тэмдэг нь танин мэдэхүйн эмгэгийг илтгэдэг тул эцэг эхдээ зочилж очихдоо ямар эм ууж байгааг нь шалгаж үзэх хэрэгтэй.

Тэдний гэрт өөрийгөө хамгаалах зүйлс гарч ирдэг

Үүдэнд гурилын элдүүр эсвэл бусад хүнд зүйл, хутга, өөрийгөө хамгаалахад тохиромжтой бусад зүйлсийг тавьсан байх нь түгшүүр төрүүлэх шинж тэмдэг юм. Нас ахиад, танин мэдэхүйн эмгэг илэрч байгаа үед эргэн тойрныхоо бүх хүмүүс, түүний дотор ойр дотныхон нь өөрт нь хор хөнөөл учруулахыг хүсч байна гэж сэжиглэж эхэлдэг.

Эх сурвалж: www.goodhouse.ru

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?