Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БУЛГАН АЙМАГ УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

2016-06-02  

Булган аймагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Орон нутгийн төсвийн 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий усан спорт сургалтын төвийн нээлт боллоо. Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон хөрөнгө оруулалтын нэг нь Усан спорт, сургалтын төвийг Булган аймагт байгуулах ажил байсан юм. Одоогоос 1 жилийн өмнө шаваа тавьж байсан Усан спорт, сургалтын төв нь аймгийн төвд сүндэрлэн босож, хүүхэд залуучуудыг усан спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлээд байна. Нэг ээлжиндээ 16 хүн хичээллэх боломжтой 25 метрийн урттай усан спорт сургалтын төв маань хүн амыг бие бялдраа чийрэгжүүлэх, усан спортоор хичээллэх, цаашлаад Усан спортын улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргахад ихээхэн ач холбогдолтой ажил болсон. Тус төвд усан спортоос гадна аэробек, фитнесс клубууд хичээллэнэ гэж Булган аймгаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БУЛГАНЫ ХҮН:ЭНЭ ГАНЦХАН ДАВХАР БАГИН ХЭДЭН ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ГЭЖ ҮҮ. АРАЙ ДЭНДҮҮ МАНГА ИДЭХ ЮМ АА. ХИЙЛГЭСЭН ХИЙСЭН 2-ЛАНГ НЬ атг-Т ӨГЧ ГШАЛГУУЛЪЯ. АРАЙ ХЭТЭРХИЙ ИДЭЖ БАЙНА. 2016-06-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?