Б.БАТ-ОРГИЛ /ХҮНИЙ ИХ ЭМЧ/: ХАРДАЛТ, ХАШИРЛАХ, СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ /Obsessive, Compulsive, Disorder/

2022-02-16  

 Хардалт, хаширлах сэтгэцийн өөрчлөлт хүний аз жаргалыг хумсалсан, хүнд итгэх итгэлийг алдагдуулсан, нийгмийн дунд 1,5% -ыг эзэлдэг сэтгэцийн өөрчлөлтийн өвчлөл юм. Голдуу нийгмийн дунд давхарагт 23,81%, дээд давхарагт 53,97% эзэлсэн сэтгэцийн албадмал, хардамтгай, хашир, сэжигч, хорчин, үйл хөдлөл этгээд, сэтгэхүй хурц, дэл, сул үг ихтэй, ой ухааны түр зуурын сааталтай бодол сэтгэхүйн сөрөг таагүй давтамж бүхий сэтгэгдэл үүсгэдэг өвчлөл болохыг тогтоосон байдаг.

 

Хүнд 15 наснаас эхэлж өвчлөл үүсч, гол шалтгаан хүний өөрийн албадмал үйлдэл, хэт хаширлах, юмыг дандаа муугаар бодож, өөрт болон өөрийн ойр дотны хүмүүст хор хүргэхээс айдаг, өвчин халдвар, осол гэмтлээс сэргийлэх талын бодлууд хүсээгүй байхад нь гэнэт орж ирдэг сэтгэхүй, мухар сүсэг, аз үзэх буруу хандлага гэж үздэг. Цэвэрч, хянуур, хардалт ихтэй, буруу үйлдэл хийсэн хүнд хэт шүүмжлэлтэй хандах, юм бүхэнд эргэлзэх хүний хэлсэн үгийг харьцуулж дүгнэх хандлагатай.

  • Лавлаж, хянах
  • Тооцоолол хийх
  • Цэвэрч байх
  • Дэг журам гэсэн дөрвөн гол шинжийг баримталдаг.

  Энэ сэтгэцийн өвчлөлийн шалтгааныг удамшилын гаралтай, 17-р хоромсомын эрэмбэ, цэгцлэлтэй холбоотой, цусанд аз жаргалын даавар допамин, серотонины дутагдал гэж үздэг. Бас хүний тархины бүтэцийн өөрчлөлт жижүүрийн нейроны хэт мэдрэмтгий үйл ажиллагаатай холбоотой.  “Ааш муутай, хаврын тэнгэр шиг” зан төрхтэй гэдэг. Эрэгтэй хүн 67, эмэгтэй хүн нас 65 наснаас эхэлж, сэтгэцийн энэ хам шинж илэрч цэвэршилтийн үе дуусдаг байна.

Хүндрэл нь хэт хардалт, хорчин санаа төрөх, хүмүүсийн хооронд хэрүүл үүсгэх, гэр бүлийг тайван бус байлгах, мэдрэлийн эсүүдийн өвчлөлд нэрвэгдэх, сэтгэлийн шаналгаа их болох, эд эсийн хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.

Харин өөрөө хэзээ ч депресс сэтгэлийн хямралд орж, амиа егүүтгэхгүй.

Эмчилгээнд: Эмийн эмчилгээ тайвшруулах, дааврын болон аминдэмүүдийг нөхөн өгөх, сэтгэл зүйч, сэтгэцийн эмчээр сэтгэл заслын эмчилгээ хийлгэдэг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?