ТАНЫ АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ 4 АСУУЛТ

2022-02-21  

Юу ч байрандаа зогсонги байдаггүй. Амьдрал сайжрах юм уу, дордож байдаг. Бид өөрсдөө ч бас өөдлөх юм уу, урууддаг. Амьдралын баяр баясгаланг алдахгүй, шинэ утга учрыг олохын тулд урагшлах хэрэгтэй. Бид амьдралаа хэрхэн сайжруулах талаар зөвлөгөөг хуваалцаж байна.
 
Орчлон ертөнцийн түгээмэл зарчимд: тэлэхгүй байгаа зүйл агшдаг. Та урагшаа ахина эсвэл ухарна. Та юуг илүүд үзэх вэ? Та өөртөө хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна уу? Энэ бол Стивен Ковигийн "хөрөө хурцлах" гэж нэрлэдэг хамгийн чухал ур чадваруудын нэг юм. Энэ сургаалт зүйрлэлийг танд сануулъя: мод бэлтгэгч модыг амрахгүйгээр огтолдог, хөрөө нь мохсон ч тэр түүнийг хурцлахын тулд таван минут таслахаас айдаг. Хэт идэвхтэй ажиллах нь эсрэг үр дагаварт хүргэдэг. Бид илүү их хүчин чармайлт гаргаж, бага амжилтад хүрдэг. 
"Хөрөөг хурцлах" гэдэг нь бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхийн тулд өөртөө хөрөнгө оруулалт хийхийг хэлнэ. Хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэхийн тулд амьдралаа хэрхэн сайжруулах вэ? Энд ашиг олох нөхцөлийг бүрдүүлэх дөрвөн асуулт байна. Сайн асуултууд нь өөрийгөө илүү сайн танихад хувь нэмэр оруулдаг. Том асуултууд өөрчлөлтөд хүргэдэг.


1. Та хэн бэ, юу хүсч байна вэ?
"Усан онгоц боомтод аюулгүй байдаг ч, үүний тулд түүнийг бүтээгээгүй юм" (Уильям Шедд)
Бүтээлч байдлын мухардалд хүн бүр орж байсан. Бид нэгэн цэгт гацдаг бөгөөд энэ нь бидний утга учиртай хүсэл тэмүүллийг хэрэгжүүлэхэд саад болдог. Замдаа олж авсан туршлагаараа аюулгүй горимд шилжих нь амар байдаг. Энэ асуулт танд бүх зүйлийг эхнээс нь бодоход тус болно. Та юу хүсч байна вэ? Таны давуу тал, сонирхол юу вэ? Таны хийж байгаа зүйлд энэ нь яаж нөлөөлдөг вэ? Энэ нь таны цагийн хуваарьт тусгагдсан уу?
 
2. Та хаана байна, яагаад тэнд байгаа юм бол?
“Харанхуйгаас айж байгаа хүүхдийг уучилж болно. Насанд хүрсэн хүн гэрлээс айдаг бол жинхэнэ эмгэнэл юм" (Платон)
Бидний тогтоосон эхлэлийн цэг дээр очих хүртэл хөтөч ажиллахгүй. Үүнгүйгээр та замаа бүтээж чадахгүй. Та амьдралынхаа төлөвлөгөөг гаргахдаа одоо байгаа газартаа хэрхэн хүрснээ тодорхойлоорой. Та гайхалтай шийдвэр гаргаж чадна, гэхдээ тэдгээрийн зарим нь үр дүн өгөхгүй үед та өөрийн хандлага, үйлдлийнхээ алдааг олж мэдсэнээр яагаад гэдгийг ойлгох болно. Эхлээд нөхцөл байдал ямар байгааг олж мэд. Бид мэдэхгүй зүйлээ удирдаж чадахгүй. Та хүсч байгаа зүйлийхээ аль хэсэгт нь явна вэ? Ирээдүйн талаарх таны төсөөлөл ба бодит байдлын хоорондох бүтээлч хурцадмал байдал таныг зөв чиглэлд хөтөлж эхэлнэ. Хаана байгаагаа мэдэж байвал хүссэн газраа хүрэх нь илүү хялбар болно.
 
3. Та юуг, яаж хийх вэ?
“Бид нэг зүйлийг дахин дахин хийдэг. Тиймээс төгс байдал бол үйлдэл биш, харин зуршил юм. (Аристотель)
Зорилго, хүсэл тэмүүлэл нь илүү сайхан амьдралыг бий болгоход зайлшгүй шаардлагатай боловч үйл ажиллагааны төлөвлөгөөгүй бол зүгээр л хоосон уран зөгнөл юм. Мөрөөдөл бодит байдалтай тулгарч байж ялдаг. Зорилгоо тавьж, зөв дадал зуршлыг бий болгосноор мөрөөдөл биелдэг. Таны байгаа газар, байхыг хүссэн газар хоёрын хооронд гүн хавцал бий. Таны төлөвлөгөө бол тэднийг холбох гүүр юм.
Та юуг хүсэж байгаа боловч хийхгүй байна вэ? Таньд юу саад болж байна? Маргааш хүрэхийг хүсч буй газраа хүрэхийн тулд та өнөөдөр ямар алхам хийх вэ? Таны өдөр тутмын үйл ажиллагаа тэдгээртэй нийцэж байна уу?
 
4. Таны хамтрагчид хэн бэ, тэд хэрхэн туслах вэ?
“Хоёр нь нэгээс илүү. Тэд хөдөлмөрийнхөө төлөө сайн шагнал хүртдэг: хэрэв нэг нь унавал нөгөө нь хамтрагчаа өргөх болно. Харин өргөх хүнгүй унасан нь харамсалтай” (Соломон хаан)
Заримдаа бид амьдралын замд ганцаараа байгаа юм шиг санагддаг, гэхдээ тийм биш. Бид эргэн тойрныхоо хүмүүсийн хүч чадал, мэдлэг, мэргэн ухааныг ашиглаж чадна. Бид бүх асуудалд өөрсдийгөө буруутгах хандлагатай байдаг. 
“Хэцүү нөхцөл байдалд бидний хариу үйлдэл нь ихэвчлэн дотогшоо, өөрийгөө тусгаарлах явдал юм. Гэхдээ ийм үед бидэнд дэмжлэг хэрэгтэй”. Хэрэв та задгай далайд живж эхэлбэл хэн нэгнээс тусламж дуудах уу, эсвэл муу  сэлэгч гэж өөрийгөө зэмлэх үү? Холбоотнууд байх нь амин чухал юм. Гайхалтай ирээдүй нь өөрийгөө гүн гүнзгий ойлгохоос эхэлдэг. Энэ нь өөрийгөө эерэгээр үнэлэхтэй нягт холбоотой. Өөрийгөө таньж мэдсэнээр өөрийн давуу талаа удирдаж, сул талдаа бухимдахгүй байх боломжийг олгоно. 
Эдгээр дөрвөн асуулт хэзээ ч хуучрахгүй. Тэд зөвхөн цаг хугацааны явцад илүү их гүн гүнзгий том болдог. Илүү сайн амьдрал руу хөтөлнө. 


Эх сурвалж: Мик Юкледжи, Роберт Лорбера нар: “Та хэн бэ? Та юу хүсч байна вэ? Таны амьдралыг өөрчлөх дөрвөн асуулт” 200, Зууны мэдээ сонин, З.БАТЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?