ОХУ-ын хөдөө аж ахуйн яам царцаанаас болж онц байдал зарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Оросын өмнөд нутгуудад сүүлийн 20 жилд үзэгдэж байгаагүй царцааны нүүдэл үр тариа, эрдэнэшиш болон улаанбуудайн 800 га газрыг сүйтгэсэн байна. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээгээр “үр тарианы 10 хувь сүйдсэн” гэжээ. Тиймээс хөдөө аж ахуйн яамнаас нь ургац хураалтын бүс нутгуудад онц байдал зарласан байна.
Мөн замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа учир уг бүс нутгийн иргэдийг автомашинаас татгалзахыг уриалсан байна.
А.САЯН