Б.БАТ-ОРГИЛ: /ХҮНИЙ ИХ ЭМЧ/ СЭРЭЭ БУЛЧИРХАЙ ХҮНИЙГ ЭРҮҮЛ ЗАЛУУ БАЙЛГАНА

2022-05-04  

 Сэрээ булчирхай нь дархлааны төвийн эрхтэн. Мөн цус төлжүүлэх эрхтэн. Өвчүүний их бие бүдэрхийн ард цээжний хөндийд оршино. Сэрээ булчирхай нь голтын дээд хэсгээс доош чиглэлд голтын урд хэсгээр уруудаж тогтсон ба зүрх болон том судасны урдуур, өвчүүний араар байрладаг.

                             

 Сэрээ булчирхай, хоолойн бүйлсэн булчирхай, дэлүү, олгой, чөмөг, лимфийн систем энэ бүгд нийлж дархлааг бий болгодог. Дархлааны гранулоцит, моноцит, лимфоцит, базофил, фагоцит, В-эс, Т-эс, NK-эс интерферон зэрэг эсүүдийн тусламжтайгаар организмыг өвчлөхөөс хамгаалж байдаг. Эдгээр эсүүд нь бүх төрлийн вирус, бактери, мөөгөнцөр, хөгцийг устгахаас гадна харшил үүсгэдэг бодисыг саармагжуулж өвчин үүсэхээс хамгаалдаг. Сэрээ булчирхай нь дархлааны олон эсийн өсөлтийг хянадаг ба ялангуяа Т-лимфоцитод нөлөөлж байдаг.

 Үүдэл эсүүдэд дархлааны үйл ажиллагааг идэвхжүүлдэг Т-лимфоцит бодис нь гадны уургийг таньж бусад эсүүдэд устгах мэдээллийг дамжуулдаг. Тиймээс сэрээ булчирхай нь дархлааны системд нэн чухал эрхтэнд тооцогдоно. Үүнээс гадна сэрээ булчирхай нь хэд хэдэн төрлийн дааврын ялгаруулалтад идэвхтэй оролцдог байна.

 Хүүхдийн цог заль

 Сэрээ булчирхайн тусламжтайгаар хүүхдийн бие гадны уураг, вирус, мөөгөнцөр зэрэг микробиетүүдийг таньж чаддаг. /Цар тахалын вакциныг хүүхдэд хийхгүй байх нэг үзүүлэлт байв./  Сэрээ булчирхайн нь гадны биетүүдийг таниад зогсохгүй мөн цаашид хэрхэн хүлээж авах ой санамжаа ч авч үлддэг байна. Тиймээс хүүхдийн хувьд уг эрхтэн төрөл бүрийн халдвараас хамгаалах цорын ганц бамбай болж өгөх ажээ. Түүнээс гадна хүүхдийн хөдөлгөөн баяр хөөрийг үүсгэж, эрхлэх тоглох, сахилгагүйтэх бүх аз жаргал баяр баясгалангийн дааврыг ялгаруулж байдаг. Дөнгөж төрсөн хүүхэд эхийн энгэрт тэврүүлж, хөхөө амлуулахад эх, хүүхдийн сэрээ булчирхайн идэвхижсэн үйл ажиллагаа нь хайрын болон өлсөх мэдрэмжийн грелин дааврын ачаар хүүхдийн сүүн хоололт эхлэнэ.

 Сэрээ булчирхай 6-9 цаг тутамд шинэ лимфоцитээр сэлбэгдэнэ. Холтослог бодисын лимфоцитүүд нь тархилаг бодисыг дамжихгүй шууд цус руу ордог. Тунгалагийн зангилаа, дэлүүний Т бүсэд хүрч эсрэгтөрөгчид хамааралтай Т-устгагч, Т-туслагч, Т-дарангуйлагч эс үүснэ. Цар тахал, гэмтэл, халдварт өвчин, хордлого, өлсгөлөн, стресс, хэт халуун, нарны хэт ягаан туяа, дааврын өөрчлөлт, бэлгийн дааврын өндөр тун зэргээс өвчлөл үүсдэг. Сэрээ булчирхай бага болоход дэлүү, чөмөг 2 идэвхитэй болж түүний үүргийг нөхөн гүйцэтгэдэг. Дархлааны эсүүдийн тоо цөөрч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон үед дархлаа сул гэж үздэг.

 Хүүхдэд амьсгалын дээд замын өвчлөл эхлэх үед сэрээ булчирхайн үйл ажиллагаа суларч хүүхдийн амьсгаа боогдох, цээж хүчтэй хэржигнэх, уушгины хатгалгаа болох зэрэгт хийх механик эмчилгээ зөгийн балтай татлага, цээж доргиох иллэг нь сэрээ булчирхайн үйл ажиллагааг сэргээж хүүхэд эрүүлждэг.

 Анагаахын шинжлэх ухаанд тун бага судлагдсан нь сэрээ булчирхай, 30 хүртлэх насанд үйл ажиллагаа нь суларч 60 хүрэх насанд жижгэрч үйл ажиллагаа зогсдог гэж үздэгтэй холбоотой.

Сэрээ булчирхайн өвчлөлийн шинж нь:

  • Грелин дааврын ялгаралт багатай байгаагаас шалтгаалж инсулины ялгаралт багсаж хөгшрөлтийн өвчин чихрийн шижинд нэрвэгдэнэ.
  • Гэдэсний ашигтай бактерийн тоо цөөрөхөд сэрээ булчирхай хорт хавдраар өвчлөх магадлал ихэсдэг (дархлааны 80%-г гэдэсний ашигтай бактери бүрдүүлдэг).
  • Дархалааны системийн ачаалалыг ихсгэж нөлөөлж байдаг бие махбодийн үе холбоосын өөрчлөлт, цээжний гэмтэл, халдварт өвчний улмаас сэрээ булчирхайн өвчлөл эхлэнэ.

 Монгол улсад Короновирусын халдвраар 920671 хүн өвчилж, 2100 гаруй хүн амь насаа алдаж байна. Үүнээс улбаалан амьсгалын замд зовиур ихтэй ханиалга, цээжний өвдөлт, заримдаа цустай ханиах зэрэг нь унтаа байдалд байсан сэрээ булчирхайн үйл ажиллагааг доголдуулж, сэрээ булчирхайн үрэвсэл, хавдрыг үүсгэх тохиолдол гарсан ч оношлогдохгүй байгааг анхаарах хэрэгтэй.

 Сэрээ булчирхайн өвчлөл, хавдар тун бага. Гэхдээ цар тахал, утаа, тоос, агаарын бохирдол, угаарын хийн нөлөөнөөс өглөөгүүр цээж хатуу хэржигнүүртэй, бага зэргийн халуун, биеийн жихүүдэстэй цэр, цустай ханиалга нь сэрээ булчирхайн өвчлөл, хавдрын шинж болоод байна.  

Сэрээ булчирхайн үрэвсэл, хавагналт, хавдрыг бууруулахын тулд:

 Грелин – энэ бол өлсгөлөнгийн даавар бөгөөд өсөлтийн дааврын үйл ажиллагааг дэмждэг. Уг даавар нь дархлаанд нөлөөлдөг бөгөөд мэдрэлийн системийн удамшсан эсвэл олдмол өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн сэрээ булчирхайн идэвхтэй үйл ажиллагааг уртасгаж хөгшрөлтийг удаашруулж чадна. Нас ахих тусам грелиний ялгаруулалт буурдаг тул сэрээ булчирхай өөхөлж эхэлдэг. Мөн өсөлтийн даавар ч гэсэн сэрээ булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж бие махбодыг залуужуулах боломжтой. Биеийн идэвхтэй хөдөлгөөний үед өсөлтийн даавар ихээр ялгардаг, энэ нь сэрээ булчирхай төдийгүй бүх бие махбодыг залуужуулахад шууд нөлөөтэй.

  •  А-аминдэмийн нөлөөгөөр сэрээ булчирхайн өвчлөлийг намдааж, цусны цагаан эсүүдийн тоо нэмэгдүүлсэнээр эмчилнэ.  
  • Спирулина антиоксидант бодис бөгөөд 100 гаруй төрлийн бодис агуулж иммуноглобулиныг нэмэгдүүлэх ба цусыг төлжүүлж, арьс, ходоод, гэдэс, элэгний болон сэрээ булчирхайн хавдрын өсөлтийг сааруулдаг байна.
  • Астаксантина антиоксидант үйлчилгээтэй, интерфероныг ихэсгэж дархлааг дэмждэг ба цус шингэлж сэрээ булчирхайн үрэвслийг багасгадаг.
  • Рeсвeрaтрoл усан үзэмд байдаг антиоксидант, эсийн ДНК гэмтэхээс хамгаалдаг, хэт ягаан туяаны нөлөөгөөр чөмөг гэмтэж цус бага болохоос хамгаалдаг (цагаан эсийн тоог олшруулдаг).
  •  Цинк сэрээ булчирхайн даавар болон тимулиныг идэвхжүүлж вирусын эсрэг үйлчлэх интерфероны ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Цинкийн нөлөөнд ротари, риновирус, гэдэсний халдварт, герпес зэргийн халдврыг арилгадаг.
  • Эфирийн тос нь хүний бие махбод төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Сэрээ булчирхайд нимбэг, розмарин, эвкалипт, мелиссийн болон дягелийн тоснууд сайн. Ягаан тос нь зүрхийг эрч хүчээр сэлбэдэг гэж үздэг, зүрхийг баяр хөөр, хайр дурлалаар баяжуулна.  
  • Хүзүүний зүүлт байгалийн эрдэс талстууд нь эрч хүчээр сэлбэхийн зэрэгцээ сэрээ булчирхайг сэргээж өгдөг. Байгалийн гаралтай кварцаар хийсэн зүүлт, кулон зүрхийг тайвшруулж эрч хүчээр сэлбэхийн зэрэгцээ бие махбодыг залуужуулна, өвчнөөс хамгаална. Сэрээ булчирхайд ягаан өнгийн кварцууд тустай, мөн цайвар ногоон чулуунууд зохино.

Хүүхдийг энгэр цээжиндээ тэвэрч эрхлүүлж байвал сэрээ булчирхайн үйл ажиллагаа улам сайжирч Та өөрөө баяр баясгалантай эрүүл, урт наслах болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хлн:Баярлалаа 2023-01-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?