Энэ өдрүүдэд дэндүү хална. Бүр 30 хэм давна. Энэ үед, хэт халалтаас хэрхэн сэргийлэх тухай Оюунчимэг өвч зөвлөлөө.
- Өдрийн халуунд биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх. Гадуур яваа бол ойрхон цэвэр ус , гэр орондоо байгаа бол халуун бүлээн цайг бага багаар залгилах. Аль болох спиртийн төрлийн зүйлээс татгалзах. Хөдөө гадаа зугаалж буй бол үр хүүхдээ аль болох сүүдэр газар байлгах, байн байн толгойг нь хүйтэн усаар шавших. Толгойноосоо халахгүйн тулд бүрх малгай өмсөх, сул, цагаан цайвар өнгийн хувцас өмсөх. Даралт ихтэй хүн бол ойр ойрхон даралтаа хэмжиж, хяналтанд байлгах. Мөн хүйтэн шүршүүрт орох, хэтрүүлэн их идэх, архийг их хэмжээгээр татахаас зайлсхийх. Ингэж чадвал та нарших аюулаас өөрийгөө болон ойр тойрныхоо хайртай хүмүүсээ хамгаалж чадна гэж "Төгс сонсголон" эмнэлгийн чих хамар хоолойн их эмч Оюунчимэг Control.mn сайтын уншигчдад зөвлөлөө.