ЗУНЫ ХАЛУУНД МАШИНД ОРХИСНООС БОЛЖ ОЛОН ЭЦЭГ ЭХ ҮР ХҮҮХДЭЭ АЛДСАН

2022-06-29  

No description available. 

Шатам халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд, бага насны хүүхдээ машиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг эцэг эхчүүдэд "Төгс сонсголон" чих хамар хоолойн их эмч Оюунчимэг анхаарууллаа. 2021 онд, АНУ-ын Хойд Каролинад, зуны шатам халуунд нэгэн эх таван сартай хүүгээ машиндаа унтуулан үлдээж, дэлгүүрт цаг гаран болсны дараа гарч иртэл хүү нь нэгмөр унтсан байжээ. Индиана мужид машиныхаа суудалд бүслээтэйгээр нь хэдэн цагаар орхисон 3 сартай бяцхан хүү мөн амь насаа алдсан. Мөн Техас мужид, 2019 онд ийм байдлаар хоёр бяцхан хүүг хорвоог орхисон. 2018 онд 54 хүүхэд машинд амь насаа алдсан нь АНУ-ын түүхэнд дээд рекорд болон тогтсон байна. Тооцож үзвэл 1990 оноос хойш 1000 гаруй хүүхэд машины ослоор биш, машин доторх халуунаас болж зүрх нь хаагдсанаас болж нас барсан судалгааг АНУ-ын эрдэмтэд танилцуулсан. Дээрх судалгаанаас дүгнэлт хийвэл , нас барсан хүүхдийн 870 нь буюу, 90 орчим хувь нь гурваас доош насны хүүхэд байжээ. - Хүүхдүүд биеийн халуунаа удирдаж чаддаггүй. Тиймээс удаан хугацаагаар хүүхдүүдийг машинд орхих нь туйлын осолтой. Гадаахи халууны 30 хэм байхад, цонх нь хаалттай машины хэм түүнээс даруй 3-5 хэм өндөр байдаг. Түүнээс гадна, энэ халууны хэм 10-15 минут тутамд өсөж байдаг тул бага балчир хүүхдийн зүрх судасны үйл ажиллагааг алдагдуулдаг. Монголд ч эцэг эхчүүд хүүхдээ машинд түр болон удаан хугацаагаар орхин, зах, дэлгүүр хоршоо хэсэх нь цөөнгүй. Өөрөө машинаа онгойлгочих чадваргүй хүүхдийг зуны шатам энэ өдрүүдэд машинд үлдээх нь туйлын эрсдэлтэй. Тиймээс түгжээтэй машиндаа балчир үрсээ удаан хцгацаагаар орхих нь эрсдэлтэй гэж Оюунчимэг эмч эцэг эхчүүдэд зөвлөлөө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?