ХУУРАМЧ НАЙЗ, ХОЁР НҮҮРТЭНГ ШУУД ТАНИХ 10 ШИНЖ ТЭМДЭГ

2022-08-30  

Хоёр нүүртэй байх гэдэг нь хүний ​​үг, үйлдэл, итгэл үнэмшил нь чин сэтгэлээсээ биш байхыг хэлнэ. Бид энэ нь сайн уу, муу юу гэж асуухад шууд л муу гэж хариулна. Ямар тохиолдолд хоёр нүүр гаргахыг нийгэм хүлээн зөвшөөрдөг вэ. Ийм зан гаргахын шалтгаан юу вэ. Таны өмнө хоёр нүүртэн байгааг ямар шинжээр таньж болох вэ. Энэ тухай мэргэжилтэн зөвлөж байна.

 

"Хоёр нүүртэн гэдэг нь эцэг эхээ хөнөөж, дараа нь өөрийгөө өнчин өссөн гэж ярьдаг хүнийг хэлнэ" гэж Абрахам Линкольн хэлсэн байдаг. Энэ нь хоёр нүүртнийг үнэн зөв тодорхойлдог ишлэлүүдийн нэг. Мэдээж төрөлхийн шинж чанар биш, хувь хүний ​​хөгжлийн явцад олж авсан шинж чанар юм. Сэтгэл засалч, сэтгэцийн эмч Елена Антонова хоёр нүүр гаргах үндсэн шинж тэмдэг, хэлбэр, шинж чанаруудыг нэрлэв. Хамгийн гол нь тэр ийм зан чанартай хүнтэй хэрхэн харьцах талаар тайлбарласан байна. Дүрмээр бол хоёр нүүр гаргах нь ухамсарт зорилгодоо хүрэхийн тулд хувиа хичээсэн зусардалт юм.

Энэ нь:

-Хүнд өвчтэй хүнд үнэнийг хэлснээр түүнийг сэтгэлээр унагаж, өвчтөний амьдралын чанарыг дордуулж, насыг нь богиносгох болно гэдгийг мэдсээр байж "хоёр нүүр" гарган оношийг хэлэх.

-Гэмгүй хүмүүсийг "систем" -ээс хамгаалж буй өмгөөлөгч.

-Багшийг зусардан, түүнтэй ойр дотно харилцахыг эрмэлзэн “долигнох”.

-Харилцааны эхэнд өөрийгөө "дөвийлгөх"

Энэ нь үргэлж муу юу. Үүнийг буруутгах ёстой юу?

Хоёр нүүр гаргахыг хөндлөнгөөс нь харъя. Нийгэмд биеэ авч явах дүрэм нь бас л хоёр нүүртэй үйлдэл юм. Гэхдээ ажлаасаа гэртээ ирэхдээ шийдэгдээгүй асуудал, түгшүүртэй нөхцөл байдал, уур уцаарыг авчрахгүй, эргэн тойрныхоо бүх хүмүүст сөрөг хандлагыг тараахгүй байгаа нь яагаад муу гэж. Энэ нь угаасаа хоёр нүүр гаргах явдал. За яахав, орчин үеийн амьдралын хэмнэл байнга өөрчлөгддөг нөхцөлд дахин бүтээн байгуулалт хийж, сэтгэж, дасан зохицож чаддаггүй хүн энэ хорвоод амьдрахад хэцүү, мэдрэлийн өвчинд илүү өртөмтгий байдгийг мартаж болохгүй. Амьдралын орчин үеийн хэмнэлийг харгалзан өсөн нэмэгдэж буй өрсөлдөөний нөхцөлд хоёр нүүр гаргах нь биднийг хаа сайгүй дагалдах л болно.

 

Хоёр нүүртэй хүний ​​зан байдлын гурван хэлбэр:

Ёс суртахууны хоёрдмол байдал: Худал гэдгээ мэдсээр байж би нийгэмд нэр хүндтэй гэж ярьдаг хүн.

Ёс суртахууны давхар стандарт: Хэдийгээр өөрөө ийм үйлдэл хийдэг ч гэм буруутай, эргэлзсэн байдалтайгаар хүн гомдоох үйлдлийг буруутгах.

Ёс суртахууны сул тал: Буруу гэж мэдэж байгаа ч ямар нэгэн арга хэмжээнд оролцох. Энэ нь өөрийгөө хянах чадвар багатайн үр дүнд тохиолддог.

Хүн хоёр нүүртэн болж төрдөггүй. Нөлөөллийн нэг хэсэг нь нийгэм, нэг хэсэг нь гэр бүл, нэг хэсэг нь удамшдаг.

Хоёр нүүр гаргах шалтгаан юу вэ?

-Нийгмийн хэм хэмжээг дагаж мөрдөх.

Та хамт ажиллагсадтайгаа таарамж муу, тааралдахыг огт хүсэхгүй байгаа ч мэндлэхээс өөр аргагүй байдал.

-Гэр бүлийн захиргаадах хүмүүжил. Өчүүхэн ч шийтгэл хүлээхгүйн тулд та дуулгавартай, сайн байх ёстой. Өсөж том болоод хүн энэ зан үйлийг насан туршдаа хадгалж үлддэг. Түүгээр ч зогсохгүй хоёрдмол байдал нь таныг дуулиан шуугиан, зөрчилдөөнөөс аврах сайн зан юм.

-Өөрийгөө үнэлэх чадвар бага. Доог тохуу, хүлээн зөвшөөрөгдөхгүй, сонсогдохгүй байхаас айдаг хүн ихэнхдээ ямар нэгэн байдлаар хоёр нүүр гаргадаг, гэхдээ ихэнхдээ хорон санаанаас биш.

Хувиа хичээсэн сэдэл, гомдоох хүсэлгүй байх зэрэг бусад шинж тэмдгүүд нь шалтгаан гэхээсээ илүү үр дагавар юм.

Хоёр нүүртнийг ямар шинж тэмдгээр таньж болох вэ?

  1. Үг, үйлдэл хоёр зөрөөд байдаг. Нэг зүйлийг амлаж, өөр зүйл хийх. Ийм хүмүүс ихэвчлэн амлалт их тараадаг ч, биелэгдээгүй ажилдаа 1001 шалтаг олж, нөхцөл байдлыг буруутгадаг.
  2. Дүр эсгэх ба зусардалт. Ийм зан авир нь тухайн хүн хувийн ашиг хонжоо хайж байгаа тул болгоомжтой хандах хэрэгтэй. Шууд гуйхад хэцүү. Дүр эсгэх нь бол бүр тусдаа сэдэв. “Чадваргүй байж тосгондоо хамгийн шилдэг нь” гэж ойлголт өгөх.
  3. Алдаа гаргах чадваргүй байх. Тэд өөр хүнийг буруутгахын тулд бүх зүйлийг хийх болно, хуурч мэхлэнэ. Гэхдээ өөрсдийн буруу гэдгийг огт хүлээн зөвшөөрөхгүй.
  4. Өрөвдүүлэх. Хохирогчийн дүр гаргахдаа огт эмзэглэхгүй. Жүжиглэх чадвар сайтай. Тэд хардлага сэрдлэгийг өөрөөсөө холдуулахын тулд бүхнийг хийх болно.
  5. Хувиа хичээсэн байдал. Тэд өөрсдийнхөө тухай магтан дуулж, бүх талаараа сайрхаж, өөрсдийн амжилтыг чимэглэн ярих болно. Та тэдэнд ашиггүй байгаад, тэдэн рүү харахгүй бол тэд таньтай харьцах ч үгүй.
  6. Хов жив. Ашиг олохын тулд таны нууцыг шууд задлах болно
  7. Ийм хүмүүсийн хажууд хурцадмал мэдрэмж төрдөг. Тэд муу юм ярьдаггүй ч, гэхдээ та яагаад ч юм тэдний хажууд байхаар уур хүрээд байдаг.
  8. Татгалзана гэдгийг мэдэж байж таньд тусламж санал болгодог. Айхтар байгаа биз?
  9. Хоёр нүүрт хүн найз нөхөдгүй, зөвхөн харилцан ашигтай харилцаатай байдаг. Хэрэв та ашигтай хэрэглэгч биш бол тэр тантай "найз" байх шаардлагагүй
  10. Нүүрний илэрхийлэл: худлаа инээмсэглэл, "өөрчлөгдсөн" дуу хоолойны тембр, ийм хүн таны хувийн хил хязгаарыг "үгүй хийж", захирагдах байдлыг арилгах оролдлого хийх болно. Хөдөлгөөн нь эв дүйгүй, өөрийгөө барьж өгөхгүйн тулд гараа халаасандаа хийх, биеэ барих.

 

Хоёр нүүртэй хүнтэй хэрхэн харьцах вэ?

Үүнийг өөрчлөх, ойлгуулах гэж бүү оролд. Хүсэл эрмэлзэл, хувийн ашиг сэдэлгүйгээр хүнийг өөрчлөх боломжгүй юм. Энэхүү сэдлийг хайх нь хоёр нүүр гаргах гэж зовж шаналж буй хүнээс өөрөөс нь гарах ёстой.

Зайгаа барь, төвийг сахисан сэдвээр харилц. Ингэснээр та хоёр нүүртэй хүний ​​нийгэмд санал болгож буй аливаа баримтад нэр хүндээ унагахгүй байж чадна. Үгүй бол зүгээр л бүх харилцаа холбоогоо зогсоо.

Ийм хүний гуйлтаас татгалзахаасаа бүү ай. Та хэдий чинээ шулуухан байна, хоёр нүүртэн төдий чинээ эмзэг болдог.

Түүний тоглоомыг дэмжиж, би чамд ямар ч ашиггүй гэдэгт итгүүлээрэй. Эсвэл түүнтэй шууд сөргөлд: “Би чамд ажил хэргээ тайлбарлаж ярихгүй, яагаад гэвэл чи хүмүүсийг ашигладаг” ингэж хэлэх нь бас үр дүнтэй.

 Хоёр нүүртэн ийм зан авирыг орхихоор шийдсэн бол яах ёстой вэ?

-Өөрийн өвөрмөц байдлыг олж хар. Адилхан хүмүүс гэж байхгүй. Хүн бүх хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг. Чамайг юу зогсоож байгааг олж мэдээд өөрийнхөөрөө байж сурах нь чухал.

-Нийгмийн хүлээлтэд бүү авт. Үргэлж, хаа сайгүй чамаас ямар нэг зүйл хүлээж, шаардах, гуйх,  хүмүүстэй тааралдана. Гэхдээ буулт хийх шаардлагагүй, нөгөө хүнийхээ хүлээлтийг хангахгүй байна гэдэг муу зүйл биш. Энэ бол хэвийн.

 -Бусдын үзэл бодлоос айхаа болих. Хүн бүрийн зорилго, үнэлэмж өөр өөр бөгөөд тэдгээр нь хоорондоо таарах албагүй.

-Өөрийнхөө сонголтод хариуцлага хүлээх хэрэгтэй.

-Алдаанаас бүү ай, тэдгээрийг өөрийн туршлага гэж ойлгож эхлээрэй

-Өөрийн үнэ цэнийн шатлалыг ойлго.

-Өөрийн төгс бус байдлаа хүлээн зөвшөөрч, өөртөө дургүй зүйлээ засч, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хөгжүүлээрэй.

Үүний үр дүнд хүн болон нийгмийг эрх мэдлээс, капитал, хүнд суртал, өнөөгийн бидний амьдралын хэм хэмжээг харийн аливаа хүчин зүйлээс ангижруулж байж л хоёр нүүртнээс салж чадна гэдгийг хэлмээр байна. Орчин үед бол үүнтэй санал нийлэх, нийлэхгүйд л байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?