Бид тамхи гэдэг бүтээгдэхүүнийг сурталчилаагүй. Тамхи гэдэг бүтээгдэхүүнтэй тэмцэлдэх хэрэггүй. Хүүхэд залуусын шохоорхол тамхи байсаар байгаад анхааруулга өгч байна.
Хүн төрөлхтний түүхэнд дундад зуунаас эхлэн тамхины үйлдвэрлэл өвс ургамалын нунтаг навч ороохоос эхэлж, улмаар тамхи татах хэрэгсэл, тамхи, асаагуур болон савалгаа дагалдах чамирхал худалдан борлуулалтыг тэргүүлж, өндөр ашиг бүхий дэлхийд тэргүүлэх компани, брэндийн тамхи дэлхийн өнцөг буланд зарагдаж өнөөг хүрэв. Тамхины хайрцагийн зураг чимэглэл хүний мэлмий мялаасан, сонирхол, шохоорлыг татдаг. Тэр тусмаа тамхи татагч нарын хэв донж, тамхины утаагаар тоглох зэрэг нь өсвөр насны хүүхдүүдийн шохоорхолыг татсаар байдаг.
Эрдэмтэд 1920-иод оноос эхлэн тамхи таталт хорт хавдартай холбоотой гэдгийг олж тогтоосон. Тамхины гол найрлага нь “tobacco” хэмээх бодис байдаг бөгөөд үүнийг өөр олон төрлийн бодистой нийлүүлэн үнэр оруулан янжуур үйлдвэрлэдэг. Асаасан /шатаасан/ янжуурын утаа уушгинд сорогдсоны дараа мэдрэлийн эсээр дамжин тархинд “dopamine”, “endophrine” хэмээх бодисууд ялгарч хүний биед тайвшруулах нөлөө үзүүлдэг.
1960-1970 оны үед янжуур тамхи татах мод дэлгэрүүлж, хүн бүр тамхи татан гангарч, хурал, уулзалт, цэнгээний газрууд битүү утаанд бүрхэгдэж байв. Тамхины хор уршигаас, уушгины хавдар ихэслээ, амьсгалын замын өвчлөл их байна.
ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенц 2003 онд батлагдсан. ДЭМБ-ын Тамхины хэрэглээг бууруулах, тамхины хор хөнөөлийг багасгах 6 стратеги буюу MPOWER-ыг 2008 онд баталсан байна.
Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцид 2003 оны 10-р сарын 24-нд гарын үсэг зурсан байна. Тамхи хяналтын тухай МУ-ын хуулийн 3.1.6.-д "тамхины хяналт" гэж тамхины хэрэглээ, тамхины утаанд нэрвэгдэх явдлыг бууруулах замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилго бүхий тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт болон хор хөнөөлт чанарыг бууруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээг хэлнэ гэж заасан байдаг.
ДЭМБ-ын судалгаа бүхий илтгэл өгүүлэлүүд ОУ-ын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэж, даяараа тамхины эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн ч үр дүн багатай. Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу 27 хувь нь тамхи татдаг гэжээ. МУ-д тамхины хяналтын хуулийн дагуу ямарч доривтой арга хэмжээ авсангүй.
Тамхины хорыг сурталчилж, бага насны хүүхдүүд тамхи татахыг хориглож, тамхи үйлдвэрлэгч нарт өндөр татвар оногдуулж, чамин ганган хайрцаган дээр хүний эрхтэн зураг бүхий санамж анхааруулга наасан ч тамхи хэрэглэгчийн тоо өссөөр байна. Өөрөөр хэлбэл бид тамхины хайрцаг дээрх "Тамхи таны эрүүл мэндэд хортой“ гэсэн сануулга бүхий аймшигтай зургийг хардаг, хортой гэдгийг мэддэг ч татсаар л байна.
Тамхины найралганд байгаа хорт бодисын хэмжээг бууруулах, янжуур тамхийг нарийсгаж, давхар шүүлтүүр гааны амт оруулах зэргээр арга хэмжээ авсан ч тамхи таталт буурсангүй.
Арабын орнуудын тансаглал бүхий усан оргилуурт тамхи хэрэглэгдэж байгаа ч энэ зууны эхнээс тамхидалтын нэгэн хэлбэр вэйпинг электрон, цахилгаан тамхи нэмэгдсэнээр хүүхэд залуусын шохоорхол халалт, ууршилтын тамхины төрөлд шилжив. Орчныг бохирдуулахгүй, дам тамхидалт үүсгэхгүй, давирхай, нүүрстөрөгчийн дутуу исэл үүсгэхгүй гэсэн бараа сурталчилгаа хийсэн ч никотин, пропилон гликол, глицерин, 75%-ийн диацетил тосны хүчил тогтворжуулагч бүхий амт оруулагч нь бас л эрүүл мэндэд хортой тул тамхи үйлдвэрлэгч нар аюулгүй, хоруу чанар бага гэж хэлэхгүй. Харин ч тамхичдын сэтгэл зүйг бодож утаа гаргадаг болгосон.