Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН СУМ ГАЛ УНТРААХ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

2016-06-10  

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал унтраах, аврах 46 дугаар ангийг байгуулахаар шийдвэрлэсний дагуу бэлтгэл ажлыг хангаж 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нээлтийг хийсэн байна.

Уг арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нар оролцож бие бүрэлдэхүүнд амжилт хүсчээ.

Уг Гал унтраах, аврах анги байгуулагдсанаар Тариалан сумын ард иргэдийг объектын гал түймрийн аюулаас хамгаалах, Хөвсгөл аймгийн нутгийн зүүн хэсгийн сумдыг ой хээрийн түймэр, бусад гамшиг ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэх төрийн үйлчилгээ орон нутагт ойртох юм.

Гал  унтраах аврах 46 дугаар ангийн үйл ажиллагааг түр байранд эхлүүлж байгаа боловч зориулалтын галын депогийн барилга барих төсөв 2017 оны улсын төсөвт суугдсанаар ирэх оны намар зориулалтын галын депогийн байрандаа орох юм.

Онцгой байдлын ерөнхий газраас тус ангийн үйл ажиллагаанд зориулж БНСУ-д үйлдвэрлэсэн ой, хээрийн түймэр унтраах зориулалт бүхий 108 сая төгрөгийн үнэ бүхий гал унтраах автомашиныг олгосон байна.

 

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?