Б.БАТ-ОРГИЛ /ХҮНИЙ ИХ ЭМЧ/: ЭЛЭГНИЙ ТОМРОЛТ

2022-11-29  

Эмч, эрдэмтэд судлаач нар хүнийг урт наслуулах хөгшрөлтийг сааруулах, дотор эрхтэн, даавар, цусны эргэлтийн, дархалааны, хараа, сонсгол, үе мөчдийн эд эсийн үйл ажиллагааг хэвийн байлгах, судалгааг туршилтуудыг хийсээр байна.

Эхлээд элэг томрох талаар товчхон таниулая. Шилжилтийн насанд хүний цусанд дотоод шүүрлийн дааврууд ихсэж, хүний хоол боловсруулах эрхтэнээс хуримтлуулсан шим тэжээл бүхий цусыг элэг  “Үүдэвч” хураагуур судсаар хүлээн авч, хүний бие махбодид хэрэгтэй шим тэжээлийг бэлтгэн, тунг тааруулж, цусны эргэлтэнд оруулж, ялгаруулсан цөсөөрөө хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд оролцдог.

 

 Элэг томролт тун олон шалтгаантай. Хүний ямар нэгэн эрхтэн өвчилсөн л бол элэгний томролт үүсдэг. Элэгний томролт тодорхой шинж тэмдэг илрэхгүй явагдана.

Илрэх шинж: Өвчтөн баруун талаараа хэвтэх, гэдэс дүүрэх, зүүн талын хавирганы нуман доогуур хийлсэн мэт өрц өргөгдөх, цээж, хэвлийн булчин чангарч, элэг унжих мэдрэмж үүсдэг.

Элэгний үйл ажилалгаа суларч эхлэхэд уургийн нийлэгжилт алдагдах, цөсний ялгаралт багсах, өтгөрөлт, цөсний хүүдийд чулуу үүсэх, цөсний сувгийн  түгжирэл, хордлогыг саармагжуулах, биеийн халуун хүйтний зохицуулалт алдагдах, аминдэм, нүүрс усны нөөцийн бүрдүүлэлт мууддаг байна.

              

Элэг томрох шалтгаан:

  • Элэгний өөхлөлтөөс улбаатай элэгний хатуурал
  • Элэгний хавдар
  • Элэгний халдварт болон халдварт бус өвчлөл, үрэвсэл
  • Элэгний хураагуур судасны сааталаас цус бүлэгнэлтгүй болж, хэвлийд ус, шингэн хуримтлагдах
  • Элэгний уйланхай
  • Парасетамол болон бусад эмийн хэрэглээний хордлого
  • Хэт таргалалт, архины хэрэглээ

Эмчилгээ: Элэг судлалын эмчийн хяналтанд байх, дүрс оношлогооны тусламжтайгаар мэс ажилбарын эмчилгээ хийлгэх, засрал багатай бол элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэдэг.

ХҮНИЙ ИХ ЭМЧ:Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?