ЗӨВЛӨГӨӨ: ЦЭРТЭЙ ХАНИАЛГАЖ БАЙГАА БОЛ ЭМЧИД ХАНДАЖ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨРЭЙ

2023-01-13  

Омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх ёстой гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж буй. Тэр дундаа цэртэй ханиалгаж, үе мөчөөр өвдөж, өндөр халуурч байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэгт хандах нь зөв бөгөөд дур мэдэж антибиотик хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.  Хэрэв ханиад, COVID-19 уушгины хатгалгаа болж хүндэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэх нь зүйтэйг мөн анхааруулж байна.

Өвдсөн хүмүүсээс ажиглавал 14 хоногт халдварын шинж тэмдэг багасч байгаа ч цаашид 3-6 сар халдварын дараах хүндрэлүүд үргэлжилж байгаа аж. Томуугийн улирал үргэлжилж байгаа учраас гэрийн нөхцөлд утлага хийж, ханиалга дарах цай уух нь зөв. Түүнээс эмэн эмчилгээ огт хийж болохгүй. Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь бактерын халдвараар өвдсөн бол даруй эмчилгээг эхлэх чухал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?