Евро-2016 фанатуудын зодооноор эхэллээ. Францын Марсель хотод, Евро-2016-ийн анхны тоглолтын өмнөх шөнө англи болон оросын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хооронд эхний мөргөлдөөн болов.
Мөргөлдөөний улмаас Оросын нэг, Английн нэг фанат үхлүүт бэртсэн байна. Ялангуяа, Англи эрийн амийг аврах боломжгүй гэсэн мэдээллийг ТАСС мэдээллээ. Англичуудын дийлэнх нь согтуу, ууж байсан пивоныхоо шилийг Оросууд руу шидэж зодооныг үүсгэжээ. Нийтдээ 16 дэмжигч бэртсэн уг мөргөлдөнийг цагдаа нарын хүчээр зогсоолоо.
Э.ЦЭНД