Билл Гейтс, тахиа тэжээвэл амархан баяжина гэж зөвлөж байна. Тахиа бол хоол хүнс шаардаад байдаггүй. Нүхэн болон, ил байр засаж өгөхөд л болоо. Зардал бага. Ердөө л 4 өндөглөдөг тахиа худалдан авах хэрэгтэй. Мэдээж вакцин хийлгэнэ. Тийм ч үнэтэй биш. Ердөө л 3 сарын дараа 40 дэгдээхэйтэй болно. Түүнийгээ зарж болно, бас үржүүлж ч болно. Байр саваа томруулж чадахгүй бол зарчих нь дээр. Тахиа өдөр бүр өндөглөдөг. Өндгийг өөрсдөө хүнсэндээ хэрэглэж болно. Дэлгүүрт гэрээлээд заруулсан ч болно. Бэлэн мөнгөөр тасрахгүй байх боломжтой гэж тэр зөвлөсөн байна.
Ц. БАТТУЯА