АНУ-д иргэд галт зэвсэг эзэмших, биедээ авч явах, өөрийгөө хамгаалахад хэрэглэх эрхтэй. Гарцаагүй бие хамгаалалтын үед, хулгайч дээрэмчний амийг хороосон байхад ялгүй. Ийм л дэвшилттэй улс.
Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн аймшигт хядлага тус улсын ижил хүйстний бааранд боллоо. Олон нийтийг цочоосон гэмт хэргийг АНУ-д өсөж хүмүүжсэн Афганистан гаралтай 29 настай залуу үйлдсэн нь тодорхой боллоо. Маш их бэлтгэж орсон болохыг тусгай албаныхан тогтоов. Гав ганцаараа алан хядлага үйлдэл хийхдээ ихээхэн бэлдсэн байна. Анхны буун дуу шөнийн 02.00 цагт гарснаас хойш, тасралтгүй буудсаар өглөөний 05.00 цагт Бааранд нэвтэрсэн цагдаагийнхан түүнийг буудаж хороосноор алан хядагчийн буу дуун сая нэг тасарчээ. Тэр гав ганцаараа 50 хүнийг алж, 50 хүнийг хүнд шархдуулсан. Өөрөө хамгийн сүүлд амиа алдсан. Энэ хэргийг энгийн нэг алан хядлага уу, террорист үйл ажиллагаа юу? гэдгийг нь ялган салгахыг зорьж байна.
Сүүлд авсан мэдээгээр, террорист үйл ажиллагаа гэж АНУ-ын тусгай алба үзсэнээ илтгэсэн байна. Одоогоор зэвсэг худалдаалах, зэвсэг хэрэглэх, зэвсэг эзэмших зэрэг хуульд өөрчлөлт орох байх гэж Америкийн иргэд хүлээж байна. Харин зэвсгийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компани, түүний эзэд энэ асуудалд саад болж магад гэж Америкийн хэвлэлд бичиж эхэллээ. Сүүлийн жил гаруйхан хугацаанд, сургууль дээр 10, 20-иор амь насыг нь хороосон түүх бий.
Д.ГАНТУЛГА