Энэ сарын 13-нд Ардын Их Хурлын Ордонд Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Германы канцлер Ангела Меркелтэй хамт Хятад Германы эдийн засгийн зөвлөх комиссын хуралд оролцож, хуралд оролцсон Хятад Герман хоёр орны эдийн засгийн салбарын төлөөлөгчидтэй санал бодлоо солилцсон байна.
ХБНГУ-ын Siemens, ThyssenKrupp, ALBA Group, CLAAS зэрэг компаниуд, Хятадын төмөр замын ерөнхий компани, Жүн Чэ групп, Бао Ган гурпп зэрэг аж ахуйн нэгжийн албаны хүмүүс Хятад Германы ухаалаг аж үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг өрнүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтын орчин зэрэг сэдвээр өөр өөрийн үзэл бодлоо хэлсэн байна. Хоёр орны ерөнхий сайд аж ахуйн нэгжийн эздийн мэдүүлгийг сонссоны дараа, тус тус үг хэлэв.
Ли Кэчян : Эдийн засгийн зөвлөх комиссын хурал үнэн бодитой ажил хэрэгч болж, зорилго, ирээдүйн чиг хандлага тодорхой байх нь Хятадын Германы аж ахуйн нэгжүүдэд хамтран ажиллаж, судлан ярилцах боломж хангасан төйдийгү хоёр орны засгийн газраас арга бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Одоогоор хоёр орны аж ахуйн нэгж бүгд харилцан зах зээл нээх, бизнесийн орчны талаар анхаарал хандуулж байгаа юм гэжээ.
Ангела Меркел : Эдийн засгийн зөвлөх комисс бол Герман Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны үр ашигтай механизм юм. Герман Хятадын засгийн газрын энэ удаагийн зөвшилцлийн хугацаанд, миний бие Ли Кэчян ерөнхий сайдтай хоёр талын аж ахуйн нэгжийн анхаарч буй асуудлаар гүнзгий солилцож, маш олон нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр тал эдийн засгийн зөвлөх комиссын гүйцэтгэх үүргийг бүрэн бадруулж, хэлхээ холбоогоо улам эрчимжүүлж, чиглэлээ тодорхойлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Эх сурвалж : CRI.CN