АНУ ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ШИНЭ ТӨРЛИЙН "ШИНГЭН ХУЯГ" БҮХИЙ ХАМГААЛАЛТЫН ӨМСГӨЛ БҮТЭЭЖ БАЙНА

2016-06-18  

Америкчууд өөрийн цэргийн тусгай хүчний дайчдад зориулан шинэ төрлийн ухаалаг роботон "арга яс" бүхий хуяг Тактикийн дайралтын хөнгөн өмсгөл бүтээж байна. Энэ өмсгөл нь тухайн хүний биеийн дулаан, зүрхний цохилт, хүний биед агуулагдаж буй усны түвшин зэргийг тогтмол хянаж байдаг. Хамгийн гол нь ийм төрлийн өмсгөл зүүсэн хүний биеийн хүчин чадал хэд дахин нэмэгдэж, илүү ачаалал даах, хөдөлгөөн үйлдэх, хүч гаргах боломжтой болж байгаа юм байна. Өмсгөл нь хүний биеийн бүх хэсэгт баллистик хамгаалалт үзүүлдэг. Харин робот төхөөрөмж нь бага эрчим хүч зарцуулдаг, орчинг тойронг тасралтгүй хянах систем болон шөнийн дуран хараагаар тоноглогдсон ажээ. 

Хамгийн сонирхолтой хэсэг бол энэ хуягийг хийсэн материал юм. Шинэ өмсгөл нь ердийн нөхцөлд шингэн төлөвт орших ба хуягт гаднаас цахилгаан хүрэх төдийд агшин зуур хатуурдаг цоо шинэ технологиор бүтээжээ. Ийм шингэнийг өөрөөр "Ньютоны бус шингэн" гэж нэрлэж байна. Төслийг бүтээхэд Америкийн цэрэг, зэвсгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Boeing", "Lockheed Martin", "Raytheon" зэрэг том компаниудаас гадна спортын хувцас үйлдвэрлэдэг алдарт "Adidas" компани хүртэл татагдан оролцож байна. Хэрвээ төсөл амжилттай хэрэгжвэл Америкийн арми 2018 онд шинэ төрлийн "хуяг" хүлээж авна.

 

 

Р.ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?