Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ОРХОН, ХӨВСГӨЛ, УВС АЙМГИЙН БҮХ ҮЗҮҮЛЭЛТ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ӨСӨЛТТЭЙ БАЙЖЭЭ

2016-06-23  

21 аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг сүүлийн дөрвөн жилийн байдлаар гаргасан судалгааг хүргэж байна.

Орхон аймаг 2012 онд 2310 аж ахуйн нэгжтэй байсан бол 2016 оны байдлаар 3716 болж 1406-аар нэмэгдсэн байна. Мөн 14 цэцэрлэг, гурван сургууль шинээр ашиглалтад оржээ. Харин орон сууцанд амьдардаг иргэдийн 1178-аар нэмэгдсэн байна.

Харин Хөвсгөл аймгийн 7893 хүн шинэ ажлын байртай болж, 1030 аж ахуйн нэгж шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн таван цэцэрлэг ашиглалтад оруулж,  хоёр Эрүүл мэндийн төвийг байгуулжээ. Нэг хүнд ноогдох ДНБ 1.7 саяар өссөн бол аймгийн ДНБ 240.8 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Увс аймгийн тухайд 14.1 км цэвэр усны шугам тавьсан бол бохир усны найман км, дулааны 10.6 км шугам тавьсан байна. 6650 иргэн шинээр ажлын байртай болж, аймгийн аж ахуйн нэгжийн тоо 697 болжээ. Мөн таван цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж, хоёр эмнэлэг шинээр барьсан байна.

 

Б.САРАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?