Гэрэл зургийн хамгийн алдартай аппликэйшн болох инстаграмм хэрэглэгчдийн тоо хагас саяд хүрчээ.
Фээсбүүк компанийн албан ёсны блогт “Бид өнөөдөр инстаграмм хуудсыг хэрэглэгчдийн тоо нэмэгдэн хагас саяыг давсан туйлын баярт мэдээг хуваалцах гэж байна. Харин тэдний 300 сая нь өдөр тутамдаа тус сүлжээг ашиглаж байна” хэмээн бичжээ.
Фээсбүүк компани 2012 онд инстаграмм хуудсыг худалдан авсан юм. Түүнээс хойш фээсбүүк сүлжээний хэмжээнд хүртлээ өргөжиж зөвхөн зар сурталчилгаанаас олох орлого нь 1.55 тэрбум хүрч өмнөхөөсөө 144 хувиар өсчээ.
А.САЯН