Нүүр   /  

25-35 НАСНЫХАН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

2016-06-29  

Иргэд өнөөдөр сонгох эрхээ эдэлж, хариуцлагатай сонголт хийж байна.

УИХ-ын сонгуулийн 49-р тойргийн 5-р хэсгийн санал авах байранд санал хураалт хэвийн үргэлжилж байна. Уг хэсэгт нийт 2471 иргэн саналаа өгөх ёстойгоос өглөөний 9:00 цагийн байдлаар 150 иргэн саналаа өгчээ. Санал хураалтад залуучууд идэвхтэй оролцож байгааг зохион байгуулагчид хэллээ. Ялангуяа 25-35 насныхан идэвхтэй байгааг онцолж байна.

Өглөөнөөс хойш нийт 11 саналын хуудсыг хүчингүй болгожээ. Иргэд саналын бүхээгт байгаа "Санал тэмдэглэх заавар"-ийг уншихгүй буруу зөрүү бөглөснөөс үүдсэн байна. УИХ болон ИТХ-аас нэг, нэг нэр дэвшигчдийг дугуйлах ёстой атал дан их хурлыг нь дугуйлах, бүгдийг нь нийтэд нь дугуйлснаас машин уншихгүй тохиолдол гарч байгааг хэллээ. Тиймээс иргэд санал авах бүхээгт байгаа “Санал тэмдэглэх заавар"-тай саналын хуудсаа бөглөхөөс өмнө танилцахыг анхаарууллаа.

Иргэд саналаа өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхтэйгээ очно. Санал авах байранд хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм байна.

Зургийн тайлбар: 49-р тойргийн 5-р санал авах байранд ажиллаж байгаа ажиглагчид.

Зургийн тайлбар: Тус хэсгийн байранд гадна дотор хоёр камер ажиллаж байна.

 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?