Туркийн хамгийн том хот болох Истанбул хотын олон улсын нисэх буудалд амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас 31 хүн нас барж, 147 хүн шархадсан байна. Мөн 3 амиа золиослогч этгээд нисэх онгоцны буудлын ойролцоо дэлбэрэлт үүсгэж, 28 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг хэлэхдээ :
- Нэгэн амиа золиослогч нисэх буудлын хаалгаар орж ирэнгүүтээ автомат буугаар гал нээн, дараа нь өөрийгөө дэлбэлсэн гэлээ. Хамгийн сүүлийн мэдээллээр нийт 31 хүн нас барж, 147 хүн гэмтэж бэртсэн гэж дурджээ. Халдлагын улмаас нисэх буудлын нислэгүүдийг түр зогсоогоод байгаа ажээ.
Ц.БАТТУЯА