Алдарт теннисчин Мария Шарапова энэ оны Австралийн нээлттэй тэмцээний үеэр хориотой эм хэрэглэсэн нь сэргээшийн шинжилгээгээр тогтоогдсон. Тиймээс Шараповагийн тэмцээнд оролцох эрхийг 2018 он хүртэл хоёр жилийн хугацаагаар хассан юм. Тэгвэл эрхээ хасуулсан Мария Шарапова Харвардын Бизнесийн сургуульд суралцахаар болжээ.
Хөдөлмөрч бүсгүй энэ хугацаанд хувийн бизнесээ цэцэглүүлэхээр шийдсэн бололтой. Шараповагийн хөрөнгө 195 сая ам.доллар гэгддэг бөгөөд өөрийн “Sugarova” нэртэй амттаны брэндийг 2012 онд үүсгэн байгуулсан юм. Одоогоор тус брэнд нь шоколад үйлдвэрлэн, худалдаанд гаргадаг.
А.САЯН