Их Британи Европын холбооноос гарч байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөнд нэлээдгүй нөлөөлөх болно гэж ОУВС-ын хэвлэлийн төлөөлөгч Джерри Райс анхааруулан хэллээ.
ОУВС-ын хийлгэсэн хэвлэлийн бага хуралд дээр Их Британи улс тусгаар болж байгаа нь эдийн засагт тогтворгүй байдлыг авчирч байгааг онцлоод макро эдийн засаг, банк санхүүгийн зах зээлд үзүүлэх сөрөг нөлөө их болно гэлээ. Цаашдаа Их Британи улсын эдийн засаг хүндхэн байдалд орж болзошгүй байгааг эдийн засагчид ярьж эхэллээ.
Ц.БАТТУЯА