Саудын Арабын хэвлэлийн мэдээлснээр, өчигдөр орой тус орны ариун дагшин Медина хотын Нийгмийн аюулгүйн хамгаалалтын төвд амиа золиослогч халдлага үйлджээ.
Халдлагаар 2 хүний амь нас хохирсон бөгөөд, дараа нь амиа золиослогч амиа хорложээ. Тус төвийн ажилтнууд оройн хоолоо идэж байтал энэхүү халдлага гарсан байна.
Халдлагад өртсөн нэгэн иргэн шархаа даалгүй нас баржээ. Гэмт этгээд Америкаас Саудын Арабт суугаа консулын газарт дайран орохоор завдсаныг Саудын Арабын аюулгүйн хамгаалалтынхан хориглон зогсоож чадсан бөгөөд дайрагч этгээд биедээ авч явсан тэсрэх бодисоо дэлбэлж амиа егүүтгэн аюулгүйн хамгаалалтын 2 хүнийг шархдуулсан байна.
Ц.БАТТУЯА